Төмөр замын дээд сургуулийн урд талын замыг түр хугацаанд хаана

4e0147da0aa39e6bb971b12dd4e9e50d
Нийслэлийн авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсны дараа ажлаа эхлэх үүрэгтэй бөгөөд заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэх юм. 10 дугаар сарын 02-ны 22 цагаас 10 дугаар сарын 03-ны 06 цагийн хооронд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Төмөр замын дээд сургуулийн урд талын замыг хааж, усны шугамд гарсан гэмтлийг засварлана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …