Өдөр тутам анзааралгүй идчихдэг, бидний биед далдуур маш их хор хөнөөл учруулж байдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг танд танилцуулж байна.
1. Богино долгионы зууханд халаасан попкорн
Кино театрт зочлох бүртээ иддэг попкорны найрлагад эрүүл мэндэд хэрэгтэй олон төрлийн бодис агуулагддаг талаар та уншсан байж магадгүй. Таны гэртээ богино долгионы зууханд халааж иддэг попкорн мөн кино театрын попкорн хоорондоо тэс ондоо бөгөөд цаашлаад зүрх, тархинд хортой бодисуудыг агуулдаг.
Шинэхэн жимсний шүүсийг та өөрөө шахан хэрэглэдэг бол хамгийн сайн. Харин эрүүл мэндэд сайн, 100 хувь цэвэр, байгалийн гаралтай гэх их хэмжээний фруктоз агуулсан, сахар, химийн найрлага ихтэй жимсний шүүснээс аль болох татгалзах хэрэгтэй.
3. Жимсний чанамал, варень
Өглөөг жимсний чанамалтай шинэхэн талхтай эхлүүлэх сайхан ч их хэмжээний сахар, пектин агуулдаг учраас мөн л хүний биед тийм ч тустай биш.
Чихэрний тухай тайлбар хийх нь илүүц биз. Химийн аргаар өнгө амт оруулдаг, ханасан өөх тосны агууламжтай чихрийн төрлийн бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж сурах нь эрүүл мэндэд олон давуу талтай.
5. Чихэрлэг сериал
Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижинд хүргэдэг. Учир нь таны төсөөлснөөс ч их хэмжээний сахар агуулсан байдаг.
Хийжүүлсэн ундаа бол хүний эрүүл мэндэд “хамгийн муу” гэж тодотгож болохуйц ундаа. Итгэмээргүй их хэмжээний сахар, өнгө оруулагч химийн найрлага хүний бие, ясны эрүүл мэндэд асар муу нөлөөтэй.
Кофений кремийг нарнаас хамгаалах тостой олон талаар адилтгаж үзэж болно. Учир нь аль аль нь цагааруулагч, химийн аргаар гаргасан цайруулагчийн өндөр агуулгатай.
8. Татсан мах
Таны гараараа татаж бэлтгэсэн мах бус дэлгүүрт бэлэн савлагаатай худалддаг котлет, бургерийн мах энэ төрөлд хамаарагдана. Учир нь энэ төрлийн мах, махан бүтээгдэхүүнд хүний биеийн сахар боловсруулах чадамжийг бууруулдаг нитрат болон давс хэвийн хэмжээнээс илүү агуулагддаг.
Ердийн мөхөөлдсөнд хуурай сүү болон сахар их хэмжээгээр агуулагддаг. Мөн дээрээс нь химийн аргаар өнгө, амт оруулагч гээд л илүүдэл жинд хүргэдэг маш олон зүйлийг мөхөөлдөс агуулдаг.
900 грамм энэ төрлийн ундаанд 56 грамм сахар агуулагддаг гэсэн судалгаа байдаг.
11. Доритос
Ер нь ямар ч төрлийн чипс нэгээс олон төрлийн амтыг агуулсан байдаг нь хүнд илүү ихийг идэх хүсэл төрүүлдэг гэсэн судалгаа байдаг. Ялангуяа monosodium glutamate буюу хоол идэх дуршил нэмэгдүүлэгч ихээр агуулагдсан байдаг.
Хадгалах хугацааг нь удаан байлгахын тулд нэмсэн химийн найрлага, мөн амт оруулагч агуулсан эдгээр хүнсний бүтээгдэхүүнээс та аль болох л татгалзаарай.
2013 онд хийгдсэн судалгаагаар орео жигнэмэг нь донтуулах чадвараараа хар тамхитай дүйхүйц гэдгийг нотолсон байдаг. Үүнээс гадна орео жигнэмэгийн найрлага нь тархин дахь таашаал авдаг төвийг гэмтээдэг байна.
Эх сурвалж: miss.mn