БНТУ-д болсон сургалт амжилттай өндөрлөв

1444267897_02-2БНТУ-ын Хууль зүйн академиас зохион байгуулсан “Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалтад Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд амжилттай оролцож, өчигдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Туркийн Хууль зүйн академийн ерөнхийлөгчөөс сертификат гардан авснаар сургалт өндөрлөлөө.
Энэ удаагийн сургалтад Турк улсын эрх зүйн түүхэн хөгжлийн явцад уламжлагдан ирсэн зан заншил, бичмэл эрх зүйн актуудад тулгуурласан 1792 онд гаргасан шүүгчийн ёс зүйн эмхтгэл MECELLE-н талаар үзсэн нь сонирхолтой байлаа. Энэхүү MECELLE-н олон заалт Банглорын үндсэн зарчим суурь болжээ.

Шударга ёсны үйлчилгээг хэрэгжүүлэгч шүүгчийн ёс зүй хамгийн үнэт зүйл учир шүүгчийг анх сонгон шалгаруулах үеэс нь анхаарах ёстойг Турк улсын захиргааны хэргийн дээд шүүхийн гишүүн, Нийтийн шүүхийн зөвлөлийн дэд дарга ноён, Сэлчүк Хонду сургалтын үеэр онцолсон байна.

Сургалтын төгсгөлд Монголын шүүхийн төлөөлөгчид Анкара хотын баруун тойргийн шүүхтэй танилцав. Төлөөлөгчдийг Ерөнхий прокурорын орлогч Ахмет Намди Каяа хүлээн авч уулзан шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцуулжээ.

1444268622_04-2

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …