Амралтын зоог: Нэрс & цөцгийтэй АМТАТ ШАРВИН

12077526_1635975409974197_1389765617_nУургаар баялаг , тэжээллэг АМТАТ ШАРВИН /pancake_блинчики/ -ийн жорыг  хүргэж байна.

ОРЦ:

350 мл сүү

2 ширхэг өндөг,

500 грамм гурил

1 ц/х элсэн чихэр

Чимх давс хийж болно.12087006_1635976563307415_1590961067_n

ХИЙХ АРГА: Өндөг сүүгээ сайтар хольж миксэрдэнэ. Бэлдсэн зуурмагаа том саванд гурил, элсэн чихрийн хамт хийж сайтар хутгана. Бэлдэц бэлэн болохоор хайруулын тавгаа ургамлын тосоор тосолно. Өөрийн хүссэн хэмжээгээр хайруулын тавганд хийж бага гал дээр болгоно. Болоод ирэхээрээ жижиг жижигхэн хөөсрөөд эхэлнэ. Нөгөө талаар нь эргүүлж мөн хайрна. Бэлэн болсон шарвин дээрээ зөгийн бал , жимсний чанамал гэх мэт дуртай зүйлсээр амталж өгнө. 12081337_1635973256641079_368998121_n

12071828_1635975126640892_887096135_n

Dulguun Dulguun

Өөрөө өөртөө тогооч группээс

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …