Улаануудад хамгийн их Лайк дардаг улс орнууд

Олон нийтийн мэдээлэл харилцааны топ сүлжээнүүдийн нэг болох Фэйсбүүк дээрхи Ливэрпүүлийн ЛФС пэйж дээр одоогийн байдлаар 12 сая гаран хүн Лайк дараад байгаа бөгөөд дэлхийн аль улсууд хамгийн их лайкадсан тухай сонирхолтой статистик гарсан байна.

10. Франц: 1998 онд Ливэрпүүл Франц мэргэжилтэн Жэрар Ульег дасгалжуулагчаараа урьж авчирсан бөгөөд тэр ч нутгаасаа цөөнгүй тоглогчдыг авчирч байсан билээ. Тэр цагаас эхлэн Француудын Ливэрпүүлд талтай болох нь илт ихэсчээ. 253.000 франц фэйсбүүк дээр ЛФС-д лайкадсан байна.

9. Турк: Истанбулын Ататюрк цэнгэлдэх хүрээлэн бол Копуудын нандин дурсамжаас хэзээ ч үл арилах сайхан дурсамжийг үлдээсэн газар юм. Тэрхүү гайхалтай ялалт халуун цуст Туркуудыг Ливэрпүүлд хайртай бопоход нь нөлөөлсөн нь тодорхой бөгөөд 356.000 турк лайк даржээ.

8. Египэт: Ливэрпүүл энэ оронд хэзээ ч хөл тавьж тоглож байгаагүйгээс гадна Египэт тоглогч Улаан өмсгөлийг хараахан өмсөж амжаагүй л байна. Гэсэн ч 380.000 Египэтчүүд лайк даржээ.

7. АНУ: Брэндан Рожэрсийн цэргүүд өнгөрсөн жил Хойд Амэрикт зочилж аялан тоглолт хийсэн. Түүнээс гадна багийн эзэд Сэм авгын нутагт аж төрөн суудаг уугуул иргэд нь билээ. 393.000 мянган Амэрикчүүд лайкадсан байна.

6. Мэксик: Египэтийн нэгэн адил Улаанууд энэ нутагт хөл тавьж байгаагүйгээс гадна Ацтэк нутгийн залуу хараахан Анфилдад ирж тоглоогүй байна. Тэгсэн хэдий ч 453.000 мэксикчүүд лайкаа хайрлажээ.

5. Энэтхэг: Liverpoolfc.com сайтад хандалтаараа дэлхийд 9-д ордог энэхүү тэрбүм гаран хүн амтай улсын хөгжөөн дэмжигчид 584.000 лайк дарсан байна.

4. Малайз: Хаан Кэнни Ливэрпүүлийг удирдаж байх үед буюу 2011 оны зун тэд Азид аялан тоглолт хийхдээ 3 оронд очсны нэгэнд Малайзыг сонгон зочилсон юм. Энэхүү аялан тоглолт мэдээж 800.000 малайчууд лайк дарахад нөлөөлсөн нь дамжиггүй.

3. Тайланд: Энэ зуны аялан тоглолт хэдийнэ эхлээд Улаанууд Индонэзид очоод байна. Тэд ногоон тивээр зочлоод аялан тоглолтоо Тайландад дуусгах юм. 843.000 тайчууд лайкадсан байна.

2. Их Британи: Хөлбөмбөгийн эх орон болох Ливэрпүүлийн нутаг нэгтнүүд 1.170.000 лайк даржээ.

1. Индонэзи: Өнөөдөр Жакарта хотод Ливэрпүүл хүрэлцэн очиж тэндхийн Копуудын нарыг гаргаад байгаа билээ… Азийн энэхүү орны 1.300.000 мянга буюу нийслэл хотын маань иргэдийн тоотой бараг тэнцэхүйц тооны хөгжөөн дэмжигчид ЛФС пэйж дээр лайкдан жагсаалыг манлайлжээ.


эх сурважл: ливерпүүлфс.мн О.Амарсайхан

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …