“Цагдаагийн инээмсэглэл” гэрэл зургийн уралдааны дүн гарлаа

96972484Улаанбаатар хотын цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Жи Си Ай” Монгол байгууллагатай хамтран “Цагдаагийн Инээмсэглэл” гэрэл зургийн уралдааныг хоёр сарын хугацаатай зохион байгуулсан.

Уралдаанд иргэд, цагдаагийн алба хаагчдаас 100 гаруй бүтээл ирүүлжээ.
Тэргүүн байранд Г.Цолмонгийн ирүүлсэн “Тусч цагдаа” гэрэл зураг, дэд байранд Т.Энхцогтын ирүүлсэн “Иргэн, цагдаа 2 ижил хүсэлтэй” гэрэл зураг, 3-р байранд Б.Болорын ирүүлсэн “7-р сарын 1” гэрэл зураг тус тус шалгарсан байна.

Гэрэл зургийн уралдаанд амжилттай оролцсон иргэд болон бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчид, ерөнхий зохион байгуулагчаар хамтран ажилласан “JCI” Монгол байгууллага, хамтран зохион байгуулсан “Нью Медиа” группын хамт олондоо баярлалаа.

98007887 original_491c9a78090e9b7d5d16ca1046861df9

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …