Сарлагийн баяр болно

sarlag Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Тээлийн гол”-д энэ сарын 22-нд Монгол эсгийн баяр болно. Мөн энэ сарын сүүлээр Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт Сарлагийн баяр зохион байгуулах юм байна. Уг баяруудыг Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр жил бүрийн зуны сард сарлаг, хонь ямаа, адууны баярыг  аймгийн БОАЖГ-аас зохион байгуулдаг ажээ.

Дээрхи баяруудын хүрээнд ноос унгас савах, эсгий хийх, сарлаг унах, уралдуулах, хонь ямаа холбох, саах, хонь хяргах, шагайн наадан зэрэг уламжлалт төрлийн уралдаан, тэмцээн зохиогдож, малын гаралтай бүтээгдэхүүн, гар урлал, модон сийлбэрээр үзэсгэлэн худалдаа явуулах зэрэг арга хэмжээ болдог байна.

Ugluu.mn

Т.Түвшин

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …