Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийг бэхжүүлэх” төслийн гэрээ байгууллаа

imagesМонгол улсын “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх зорилтыг тусгаж энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийг бэхжүүлэх” 2015-2019 онуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ.

Төслийн зорилго нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр ханган, эмч мэргэжилтэн нарыг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршино.

Дээрх төслийн санхүүжилтийн Бельгийн Вант улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр батлагдсан. Санхүүжилтийн засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2014 оны 06 дугаар сарын 12-ны байгуулсан.

Төслийн гүйцэтгэгэчээр Бельгийн Вант улсын “FSE” компани шалгарсан. Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба болон “FSE” компаний захирал Фредерик Саудайн нар уг төслийн “гүйцэтгэгчийн бараа болон үйлчилгээ нийлүүлэх гэрээ”-н дээр гарын үсэг зуран, гэрээг албан ёсоор байгууллаа. Уг төсөл цаашид амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …