Өглөөний зоог: Хайруулын тавган дээрх пицца
2015 оны 10 сар 21 / 9 цаг 29 минут
Хоол хүнс
Орц:
| Зуурмаг |
|
| Тахианы өндөг |
2ш |
| Ургамалын тос |
2х.х 36мл |
| Цөцгий |
8х.х 200гр |
| Улаан буудайн гурил |
9х.х 90гр |
| Давс |
1чимх 2гр |
| Нунтаг хар перец |
1чимх 1гр |
| Хужир |
1гр |
| Хавчуурга |
|
| Хатуу бяслаг |
150гр |
| Утсан хиам |
100гр |
| Улаан лооль |
1ш |
| Ногоон сонгино |
30гр |
| Улаан лоолийн халуун ногоотой соус |
2х.х 20гр |
Бэлтгэх арга:
Алхам 1
Пиццаг бэлдэхийн тулд бидэнд цөцгий, гурил, хатуу бяслаг, утсан хиам, өндөг, улаан лооль, ногоон сонгино, улаан лоолийн соус хэрэгтэй.
Алхам 2
Өндөг цөцгий 2-оо холино.
Алхам 3
Гурил хужир давс перецээ мөн холино.
Алхам 4
Зуурмаг чинь яг л дунд зэргийн өтгөн цөцгий шиг болох болно.
Алхам 5
Сонгино улаан лооль хиамаа хирчэнэ.
Алхам 6
Бяслагаа үрүүлээр үрнэ.
Алхам 7
Хайруулыхаа тавгийг халаагад бага зэрэг тослоно. Зуурмагаа хийнэ. Зуурмаг дээрээ улаан лоолийн соусыг дусаасан маягаар тараан хийнэ.
Алхам 8
Дээр нь хиам, улаан лооль, сонгиноо цацаж өгнө.
Алхам 9
Мөн дээрээс нь үрсэн бяслага цацана.
Алхам 10
Таглаа тавиад зөөлөн гал дээр 5-6 мин жигнэнэ.
Алхам 11
Бяслаг нь хайлсан бол л таны пицца бэлэн боллоо гэсэн үг.
Эх сурвалж: www.everyday.mn