Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад ажлын айлчлал хийнэ

600x600 (1)2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөсөн байна.

Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал болох бөгөөд 1990 оноос хойших Японы Ерөнхий сайдын 5 дахь удаагийн айлчлал болж байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд өмнө нь Ерөнхий сайд Т.Кайфү 1990 онд, К.Обүчи 1999 онд, Ж.Коизүми 2006 онд, Ш.Абэ 2013 онд тус тус Монголд айлчилж байжээ хэмээн ГХЯ-наас мэдээлэв.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …