Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авсан даруйдаа АНУ-д хамт амьдарч байсан өөрийн найз болох Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилсон. Харин “сахил хүртээд шал дордов” гэгчээр шинэхэн даргатай болсон тус газрын үйл ажиллагаа, сүр хүч нь буурч доройтсон уу гэхээс өөрчлөгдөж, шинэчлэгдсэнгүй.
Уг нь цагдаа нар, ард иргэдийн амар тайваныг сахин хамгаалж, хууль сахиулах үүрэгтэй, тангараг өргөсөн албан хаагчид. Гэтэл сүүлийн үед цагдаа цагдаагийнхаа аминд хүрсэн ноцтой хэрэг гарч, нийгмийн цочирдууллаа. Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр Эрүүгийн цагдаагийн газрын 19 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчид Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг бидний хэлж заншсанаар Мэлхий хадны ойролцоох амралтын газарт архидан согтуурцагааж, хоорондоо маргалдан, ахлагч Н.Өлзийбуян хошууч н.Хашболорын аминд хүрчээ.
Энэ нь манай цагдаагийн байгууллагын сахилга бат ямархуу түвшинд очсоны илрэл юм. Бодвол энэ хэрэг цагдаа цагдаагийнхаа аминд хүрсэн болохоор нуун дарагдаад өнгөрөх биз ээ. Энэ мэт цагдаагийн албан хаагч нартай холбоотой “хар бараан” мэдээллүүд олширох боллоо.
Урьд нь Нийслэлийн зургаан дүүрэгт нэг цагдаагийн хэлтэс байсан бол өдгөө 14 цагдаагийн хэлтэстэй болжээ. Гэвч гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдэхгүй байгаа нь цагдаа хэт их улстөржсөний “гай” болов уу.
Тухайлбал, Р.Чингис Цагдаагийн Ерөнхий газрын дарга болсноос хойш баахан хурандаа нарыг халж сольж, өөрт таалагдаагүй зарим аймгийн цагдаагийн дарга нарыг шалгалт нэрээр ажлаас нь халж, гэмт хэргийн араас бус татварын байцаагчийн үүрэгтэйгээр ажиллах болжээ. Энэ тухайд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Цагдаагаас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ хэмээн тэдний санхүүгийн бүх тооцоог шалгаад явж байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар орооцолдчихсон. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл дарамтлаад явж байна” хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Р.Чингис гэх “татаасны дарга” ЦЕГ-ын үйл ажиллагааг ийнхүү “дампууруулж байна…”
Үргэлжлэл бий…
Тоймчхүү
Эх сурвалж: Fact.mn