“Шүүгчийг сэлгэн ажиллуулах эрх зүйн зохицуулалт” бодлогын судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

1445592669_untitled-1-copyШүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс 2015 оны бодлогын судалгааны төлөвлөгөөнд заасны дагуу гүйцэтгэсэн “Шүүгчийг сэлгэн ажиллуулах эрх зүйн зохицуулалт” бодлогын судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт 14 шүүгчдэд судалгааны үр дүнг товч танилцуулсны зэрэгцээ шүүгчийг сэлгэн ажиллуулах эрх зүйн зохицуулалт, баталгааг боловсронгуй болгох талаарх санал, зөвлөмжийг хэлэлцүүлсэн бөгөөд оролцогчид шүүгчийг сэлгэн ажиллуулах үндэслэл нь шүүгчдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүгчийг мэргэшүүлэх зэрэг байх бол гол шалгуур нь шүүгчээс өөрийнх нь саналыг авсан байх, тэдний хараат бус байдлыг хангах ёстой гэдэг дээр санал нэгдэв. Мөн сэлгэн ажиллуулахад шүүгчдийн нийгмийн баталгаа буюу шүүгчийн орон байр, ар гэр, цалин хөлс, урамшууллын асуудлыг цогцоор нь авч үзэх ёстойг онцлон санууллаа.

Ugluu-logo11

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …