Улиастай-Гачуурт чиглэлийн зам засварын ажил дууслаа

Баянзүрх дүүргийн Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км автозамын засварын ажлыг гурван сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Замын засварыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Үйлсийн зам” ХХК  нийт 6 тэрбум 200 орчим сая төгрөөр гүйцэтгэжээ. Тус зам нь анх 1985 онд тавигдаж байсан бол 30 орчим жил ямар нэг засвар, шинэчлэлийн ажил хийгдээгүй байсан юм.

Харин өнгөрсөн зунаас хийгдсэн зам завсарын ажлын хүрээнд замын далангийн өндөр болон зорчих хэсгийн өргөнийг нэмж, хоёр эгнээтэй болгон шинэчилжээ. Түүнчлэн ус зайлуулах найман хоолойг байршуулж, 27 автобусны буудлыг шинээр байгуулж, дамжин өнгөрөх хоёр гүүрийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлж, явган хүний зам, гэрэлтүүлгийг нэмсэн байна.

p1a2hf6eoq1b3ncnh1p0tekdi3d1

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …