Хүний амьдрал баялаг юм. Миний хувьд нэгэн үе ярихаас ч ичдэг байсан сэдэв минь нээлттэй болж, улмаар түүний тухай, мөн эмэгтэй хүний эмзэг асуудлын тухай тавигдсан жүжгэнд тоглосон сэтгэгдэлээ та бүхэндээ хүргэх гэсэн юм. Эмэгтэй хүний үтрээг тойрсон олон янзын асуудлыг зоригтойгоор дэлгэн тавьсан “Үтрээний хүүрнэл” жүжигт тоглосон минь надад өөрийгөө болон амьдралд хандах хандлагаа эрс өөрчилж, өөрийгөө дахин нэг удаа шинээр нээх сайхан боломж болсон. Энэ жүжгийг Улаанбаатар хотод 2011-2013 оны хооронд “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ын эмэгтэйчүүд жүжиглэн хүргэсэн билээ. Жүжгийн гол санаа нь үтрээ хэмээх эрхтэн эмэгтэйчүүд бидэнд амьдралаас таашаал, сэтгэл ханамж авахад мөн үр удмаа үлдээхэд зориулж хайрласан нандин бэлэг учраас эмзэг эрхтэнээ өөрсдөө хүндэтгэж, хайрлаж нандигнах тухай л юм. Гэтэл эмэгтэйчүүд үтрээнийхээ талаар бодох нь битгий хэл нэрийг нь ч зоригтой хэлэхээс ичдэг. Аргагүй л дээ манай нийгэмд эмэгтэй хүнийг дандаа үтрээтэй нь холбоотой үгээр гутаан доромжлодог. Түүгээр ч барахгүй эмэгтэй хүнийг үтрээгээр нь холбож доромжилсон үг А – аас эхлээд Я хүртэл бараг бүх үсгэнд бий.
Түлхүүр үгурлаг
Санал болгох мэдээ
Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …