Өнөөдөр үндэсний бахархалын өдөр

5-luu (1)Аргын тооллын 11 сарын 12-ны пүрэв гараг, билгийн тооллын  өвлийн тэргүүн  улаагчин гахай сарын шинийн 1-ний бархасвадь гараг. 3  хөх мэнгэтэй, хүчин төгсөх барилдлагатай, ус суудалтай,  хонгорцог одтой, хар луу өдөр.  Өдрийн наран 8:14 цагт мандан, 17:37 цагт жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол Үндэсний бахархалын өдөр.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …