Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр хангах тухай танилцуулгыг Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр ханган нийлүүлэх ажлын хүрээнд “Шинэ Шивээ” ХХК-тай хэлэлцээр хийж, 2015 оны IV улиралд багтаан хамтарсан аж ахуйн нэгж байгуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд, тус цогцолборыг нүүрсээр найдвартай хангахтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авч хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл