Б.Хонгорзулын бүтээлээс үнэний гоо сайхныг мэдэрдэг

uz-1-696x709Богиновтор тогдгор бор дээл бүсэлж, “эмээ” алчуур уруу нь зангидсан нь суларч зулай нь ил гарчихсан улаа бутарсан хацартай бяцхан охин шагай элбэг давам цасан дунд машины мөрөөр гарсан харгуйгаар дугуй түрж тоглоход нь хөгшин шар нохой нь дагаж, охиныг гүйхэд нь гүйж, зогсоход нь зогсч ханьсана. Цаана нь хэдэн дүнзэн байшин харагдана. Дүн өвлийн тэсгим хүйтэн, нар хэдийнэ хэвийж оройн бүрий болж байгааг үл ажран хааяахан нусаа татчихаад наадаж яваа жаал охинд бодох санах юм юу ч үгүй нь хөдөөгийн амар амгалан, хүн зоны тайван жаргалтай амьдрал. Гэрт нь эмээ, өвөө нь буй. Халуун цай, ёпоошиг, амттай гэгчийн цөцгийн тос, саяхан хийсэн гурилтай хоол ч юм уу, магадгүй бууз хүлээж байгаа. Зураач Б.Хонгорзулын хөдөөгийн сайхан, эгэл хүн ард, жаргалтай бага насны дуулал болсон зураг бүтээлүүд харсан хүний сэтгэлийг өөрийн эрхгүй татаж сэтгэл тэнэгэр амьдралын тухай бүхэл бүтэн зохиол хүүрнэх мэт. Түүний зураг бүхэн ийм.
Зураачийн урын санд охид эмэгтэйчүүдийн тухай сэдэв нэлээд томоохон байр суурь эзэлдэг. Эмээ, ээж, эгч, дүү, балетчин элбэг. Зүгээр л зураачийн сэтгэл дэх гоо дагина үзэсгэлэн төгөлдөр бие хаагаа гайхуулан байгаль эх, хорвоо ямар гээчийн уран болохыг илтгэн бага зэрэг ичингүйрэн энрхий ялдмаар таны харцыг булаах нь төгс. Зураачийн ур ухаан, гараас амилсан зураг бүтээл бүр хосгүй. Товчхондоо түүний бүтээлээс үнэний гоо сайхныг мэдэрдэг юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …