МАН-ын залуус намаа устах магадлалтай гэж дүгнэжээ

nam0717  МАН-ын залуучууд “Шинэчилье” хөдөлгөөнийг санаачлан  байгуулж, намынхаа Бага хурлыг энэ сардаа багтаан зохион байгуулахаар удирдлагууддаа шаардлага тавьж буй хэрэгжих эсэх нь эргэлцээтэй байгаа ажээ. Энэ сардаа багтаж хуралдвал 30-нд намын Бага хурал хуралдаж магадгүй гэнэ.

“Шинэчилье” хөдөлгөөнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, О.Содбилэг, болон Л.Оюун-Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл, Х.Болдмандал нарын 30 гаруй залуу нэгдээд буй юм. Залуучуудын хувьд намын удирдлагууд хэлсэн ёсоор Бага хурлаа хуралдуулахгүй удаашруулж буйд шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд энэ хэвээрээ байвал намын нэр хүнд улам муудсаар байх болно хэмээж буй аж.

МАН-ын Бага хурлын гишүүн, Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа намаа боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хувьд уналтанд орсон, нам цаашид устах магадлалтай” хэмээн дүгнэжээ. МАН залуус ийнхүү намынхаа удирдлагуудад итгэл алдарсан байна.

Ugluu.mn

Т.Түвшин

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …