Цаашид барилгын салбарт захиалагч, гүйцэтгэгчдийн хооронд асуудал гарахгүй

IMG_3219 Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хот байгуулалт, барилгын салбаруудад үүсээд буй нилээдгүй олон зөрчлийг шийдвэрлээд байгаа билээ. Тэдгээр ажлых нь нэг хэсэг болох барилга угсралтын үйл ажиллагаанд гардаг  захиалагч, гүйцэтгэгчдийн хоорондох үл ойлголцлыг зохистой шийдвэрлүүлэх хуулийн журам батлагдсан байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хот байгуулалт хөрөнгө оруулалтыг хариуцсан орлогч дарга С.Очирбат, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр аюулгүйн байдлын улсын ахлах байцаагч Ц.Энхсайхан, болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Энхжаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдан,  хүний эрүүл мэнд хохирсон үйлдэл гарах болсон үйлдлүүдийг чухам яг юунаас болоод байгааг тогтоох дүгнэлт хийхэд “захиалагч,  гүйцэтгэгч,   зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдийн хоорондын харилцааг зохицуулах журам байдаггүй”-гээс үүддэг болох нь тогтоогдсон байна.

Үүний дагуу 2013 оны зургаадугаар сарын 28-ны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “захиалагч,  гүйцэтгэгч,   зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдийн хоорондох” нийтлэг журмыг боловсруулж  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 75 тоот тушаалаар батлуулсан аж.

Журмаар захиалагч, гүйцэтгэгч хоёрын хэн нь юу юу хийх вэ гэдгийг нарийн тусгаж өгсөн бөгөөд үүнийгээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиг үүрэг гэсэн бүлэгтээ зааж хэрхэн зохицуулах талаар тусгажээ.

З.Байгалмаа

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …