2015 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбооны /WBPF/-оос зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд оролцсон манай тамирчдаас
+55кг БОДИБИЛДИНГ ангилалд Ч.Мянгабилэг – ШАГНАЛТ БАЙР
– БОДИБИЛДИНГ ангилалд Л. Баянхүү – МӨНГӨН МЕДАЛЬ
– ЭМЭГТЭЙ АТЛЕТИК ФИЗИКҮЕ ангилалд УГАЛЗЦЭЦЭГ – АЛТАН МЕДАЛЬ
– ЭМЭГТЭЙ АТЛЕТИК ФИЗИКҮЕ ангилалд Г.ГАНСАРУУЛ – ХҮРЭЛ МЕДАЛЬ
– ЭМЭГТЭЙ МОДЕЛЬ ангилалд Н.Анужин – ШАГНАЛТ БАЙР
– БОДИБИЛДИНГ 100кг ангилалд Л. Баянхүү – ШАГНАЛТ БАЙР тус тус хүртэж тэмцээнээ амжилтаар дүүрэн өндөрлөлөө.
Ийнхүү Бодибилдинг Фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголчууд дэлхийн аварга, 1 мөнгөн медаль, 1 хүрэл медаль, 3 шагналт байр хүртэн бахдам сайхан амжилт гаргалаа. Спортын өндөр амжилт гаргасан тамирчиддаа уншигчдынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.