Бүх нийтийн амралтын өдөр нэгээр нэмэгджээ

9fe86e56c814450cgreat
Хэрвээ дэлхий дээрх хамгийн их амрах дуртай ард түмнийг тодруулбал манай улс нэлээд дээгүүр байр эзлэх болов уу. Бараг сар бүр шахам нэг баяр тэмдэглэж, дээрээс нь бүх нийтээр амрах өдрүүд нь нэмэгдсээр байгааг ард иргэд нь ч шүүмжилдэг. Эдийн засаг нь хямралд орж, ажил, орлогогүй иргэд ихэсч байна гэж амтай болгон ярьж байгаа энэ цаг үед аль болох л ажлаа хийж, бүтээн байгуулалтаа өрнүүлж, идэвхтэй ажиллаж байх нь дээр баймаарсан.  Гэвч эрх баригчид ард түмэндээ дэндүү их хайртай болохоор аль болох л амраагаад байхыг эрхэмлэдэг бололтой. Өнөөдөр л гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг авч үзжээ. Энэхүү хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт танилцуулсан байна. Санаачлагчид нь жил бүрийн долоодугаар сарын 29-ний өдрийг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байх хуулийн төслийг боловсруулсан аж.  Ардчилал гарсны дараа буюу 1990 оны долоодугаар сарын 29-ний өдөр явагдсан сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон намын бүрэлдэхүүнтэй явагдсан, ард иргэд өөрсдөө төрөө чөлөөтэй сонгон байгуулсан түүхэн сонгууль болжээ. Тиймээс тэд энэхүү анхны ардчилсан, чөлөөт сонгууль явагдсан өдрийг бүх нийтээр амарч, нийтийн арга хэмжээ зохион байгуулж өнгөрүүлэх саналтай байгаа гэнэ. Харин тэдний илтгэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Н.Батбаяр нар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж хуулийг бүхэлд нь шинэчлэх чиглэлээр ажиллах шаардлагатай гэдгийг хэлсэн байна. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ. Тэгэхлээр удахгүй монголчуудын бүх нийтээр амардаг өдөр нэгээр нэмэгдэх эсэх нь тодорхой болох биз. Гэхдээ энд нэг зүйлийг дурдахад бүх нийтийн амралт гэдэг ойлголтод улсын байгууллагууд л хамаардгаас биш хувийн хэвшлийн, үйлчилгээний ихэнх газруудад энэ нь хамааралгүй зүйл юм. Тэгэхээр ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тал хувьд нь шахуу хамаардаггүй эл өдрийг заавал тэмдэглэх шаардлага байна уу?
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …