Ерөнхий сайд Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжүүлэгчидтэй уулзлаа

5d7f0c25899537ab2ee4f73d11a24a6cОюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичгийг баталгаажуулж, гарын үсэг зурсантай холбоотойгоор Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч нартай уулзалт хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар хөрөнгө оруулагч банкууд болон Туркиз хилл, Рио Тинто, Оюу толгой компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, мэдээлэл солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхий нийтээр эдийн засаг хүнд байгаа энэ нөхцөлд Монголын эдийн засагт итгэл үзүүлж, Оюу толгой компанид хөрөнгө оруулахаар болсон банк, санхүүгийн байгууллагуудад талархлаа илэрхийлсэн юм.

39a5f0cc837e60d5c083bf4249eacbf2

Засгийн газрын зүгээс шаардлагатай ажлуудаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх, компани, хөрөнгө оруулагчид, банкуудын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг хурдан эхлүүлэх, санхүүжилтийг яаралтай олгох талаар санал солилцсон байна. Төслийн санхүүжилт шийдэгдэж, гэрээг баталгаажуулсан учраас төлөвлөсөн ажлуудаа яаралтай эхлүүлэхэд талууд санал нэгдлээ.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны эхний улиралд багтаан эхүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уулзалтын үеэр хөрөнгө оруулагч болон банкуудын зүгээс санхүүжилт хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …