Өрх толгойлсон, өвчинд нэрвэгдсэн эмэгтэйд тусламжийн гараа сунгана уу

s5lkwojrw9Facebook-ийн Сайн үйлсийн аян хуудсанд нийтлэгдсэн нэгэн постыг олны сонорт хүргэхийг зорилоо. Энэхүү өвчин зовлонд өртөж, ядарсан гэр бүлд боломжийн хэрээр өгөөмөр гараа сунгана уу.

Дугаар 15/04 37 настай Цанжидхорлоо.
СХД-ийн Толгойтод байрлах энэхүү эмэгтэй нь 10-р ангийн хүү, 3-р ангийн охины хамт амьдардаг. Хөдөлмөр хамгааллын инженер мэргэжилтэй. Энэ эмэгтэй нь нурууны хатингаршил гэх өвчтэй бөгөөд их удаан байснаас болоод цооролт үүсч энэ нь хүндэрсэн. Санжидхорлоог маань бидэнд 103-ын түргэний эмч санал болголоо. Түүний хэлснээр байнга дуудлага өгч очиж шархыг нь цэвэрлэж эмчилгээ хийдэг ба ар гэрийг нь судалсан байна. Түүний нөхөр нь өвчтэй болсноос нь хойш хаяж явсан ба одоо арван жилийн хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өрхийн орлого гэх зүйл байхгүй. Түүний аав ээж гэх настай хөгшид зуслангийн байшин манаж олсон хэдэн төгрөгөө охиныхоо эм тариа, хоол хүнсэнд бага сага нэмэрлэдэг. Бидэнтэй холбогдсон түргэний эмч маань өөрөө хөөцөлдөж байж халамжид оруулж өгсөн гэж хэлсэн. Харин хүнсний талонд оруулж өгөх гэсэн боловч Санжидхорлоог маань дээд боловсролтой, өөрийн гэсэн хашаатай гээд оруулахаас татгалзсан байна. Түүнийг одоогийн байдлаар ЕБС-ийн 10-р ангийн хүү нь асардаг бөгөөд сургуульдаа явах нь тун цөөн гэнэ. Шууд хагалгаанд оруулна гэхээр цооролт эдгэрэхгүй бол арьс нь унана гэж эмч нар хэлжээ. Эхний ээлжинд түүний цооролтыг эдгээхийн тулд ердөө памперс, цооролтын тос, тэмээний чөмөг байхад л хангалттай гэж бидэнтэй холбогдсон эмч хэлсэн юм. Түүний хэлсэнээр памперс маш их хэрэглэх хэрэгтэй байдаг ч ар гэрийн бололцоо муутайгаас памперсыг хүссэн үедээ хэрэглээд байж чаддаггүй. Үүнээс болоод цооролт эдгэж өгдөггүй гэж байна. Санжидхорлоо маань хашаандаа нэг байшин бариад эхэлсэн ч дуусгаж чадаагүй байна. Одоогоор гэрт амьдардаг. Та бүхэн минь энэ эмэгтэйд болон түүний хоёр үрсэд нь тусламжийн гараа сунгаарай…..

z9bf9xb65f

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …