Хүүхдийнхээ бэлэг эрхтэнг ажиглаж байгаарай

1013585_1439450822965377_6114100144273318382_n

“Ардын элч” урологи, эрэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч Р.Нурлан:
Гарчиг: Эрэгтэй хүүхдийнхээ бэлэг эрхтэнг ажиглаж байгаарай

Сүүлийн жилүүдэд манай оронд эрэгтэй хүүхдийн шодой нярай үеэсээ шамарч байх ёстой гэсэн маш буруу ойлголт ихэд дэлгэрч шодойг хүчээр шамладаг, байнга шамлах зөвлөгөө өгдөг, шодойн толгойг хучиж буй тээрхийн арьсыг сэтлэдэг, хөвчийг нь тасалдаг, тайрдаг явдал элбэг байгаа тул үүнд туйлын болгоомжтой хандаж эрэгтэй хүүхдийнхээ бэлэг эрхтэнг хамгаалахыг эцэг, эхчүүддээ зөвлөж байна.
Эдгээр ажилбар ямар нэг ач холбогдолгүй бөгөөд шээсний замын халдвараас хэзээ ч урьдчилан сэргийлдэггүй, бэлгийн бойжилтын үед шодойн хэмжээ томрохтой огт холбоогүй, бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ-оос сэргийлдэггүй болох нь анагаах ухаанд нэгэнт нотлогдсон зүйл юм. Энэ удаагийн дугаартаа эрэгтэй хүүхдийн шодойнд тохиолддог эмгэгүүдийн талаар ярилцья.

Хүүхдийн төрсөн өдрөөс нь эхэлж төмсөг бэлэг эрхтэн цавь орчмыг эцэг, эхчүүд шалгаж ажиглаж байх шаардлагатай байдаг. Хүүхэд төрсний дараа хоёр төмсөг нь хуухнагтаа буусан байна уу, үгүй юу гэдгийг тэмтэрч шалгах хэрэгтэй. Хугацаандаа төрсөн эрэгтэй хүүхдийн төмсөг хуухнагтаа буусан байх ёстой. Төмсөг хуухнагтаа буугаагүй тохиолдолд 1-2 наснаас өмнө зөвхөн мэс заслын эмчилгээ хийнэ. Хагалгааг орчин үеийн хамгийн зөв аргаар хийх шаардлагатай. Мэс засал эмчилгээ оройтох тусам хожим төмсөгний хавдар үүсгэх мөн хүүхдийн өсөлт хөгжилтөнд муугаар нөлөөлөх үргүйдэх зэрэг асуудлууд дагуулж байдаг бөгөөд буугаагүй нь мэдэгдэх юм бол мэргэжлийн эмчид хандаарай.

Хүүхдийн бэлэг эрхтэний шамраа арьс наалдах, үрэвсэж улайх, шамрахгүй байх зэрэг эмгэг тохиолдож болох юм.
Хүүхэд анх төрөхдөө 99% нь шамраа арьс нарийн наалдацтай төрдөг бөгөөд өсөлт хөгжилтийнхөө явцад 3 настайд 89% нь 6 нас хүрэхэд 8% болж буурдаг. Дундажаар 16 нас хүрэхэд 1% нь наалдац нарийсалтай үлддэг.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ бэлэг эрхтэн хойш шамлан угааж тэр орчимд үүссэн бохирдлыг цэвэрлэж байх шаардлагатай. Шамрахдаа муу наалдац ихтэй, ойр ойрхон үрэвсэл үүсч улайгаад байдаг бол эмчид хандах нь зүйтэй. Яагаад гэвэл шээсний сүвний үрэвсэл нь хүүхдийн шээсний зам богино байдагтай холбоотойгоор давсаг бөөрний үрэвсэл үүсгэж цаашилвал шээсний сүвний нарийсал үүсгэдэг аюултай.
Иймд эцэг, эхчүүд бэлэг эрхтэний арьс шамрахгүй байх, ойр ойрхон шээх, “боожгоо өвдлөө” гэж хэлэх, үе үе боожгойгоо барих оролдох, маажих зовиур байгаа үед зайлшгүй эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

эх сурвалж: эрүүл мэндийн жор сонин

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …