Энэ оны Онцлох 10 үйл явдал

145144070156833a3dbb0f21. Дэлхийн тавцанд гайхуулж явсан Их эзэн Чингис хааны удам Монголчууд гурван саяулаа боллоо.

Аугаа Их гүрний гал голомт болсон Монголчуудын үр сад өссөөр гурван сая боллоо. Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд Гурван сая дахь иргэн хэн болох вэ гэсэн асуултын хариуг 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт төрсөн иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын Х.Монголжин охин өглөө. Тэрбээр Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодрон бүртгэгдсэн бөгөөд түүнтэй зэрэг төрсөн хүүхдүүд гурван сая дахь иргэний үе чацуутан гэсэн тодотголтой гэрчилгээ гардуулсан юм.
Гурван сая дахь иргэний аав, ээж нь охиндоо нэр өгөөд байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Эцэг хүний хувиар Монголжин хэмээн дуудах нэр, дуурсах алдарыг нь өөрчилжээ. өөрчилжээ.

Их зохиолч Д.Нацагдоржийн “Монголын үр сад маш олон болох болтугай” хэмээх сайхан ёрөөл үеийн үед бат орших болтугай.

2. Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар дэлхийг огшуулав

УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Их Британийн BBC агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the World” наадмын шилдэг тавд шалгарч, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн онцгой жил байв. Түүний хувьд дуурийн урлагаар олон улсын шинжтэй уралдаан наадамд байнга оролцож, ганзага дүүрэн амжилттай ирж, эх орноо, элгэн саднаа дандаа баярлуулахаас гадна, Монголын нүүр царай, дуурийн урлагт брэнд болж яваа залуу дуучин юм.

Мөн энэ оны долоодугаар сард ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотноо явагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн XV наадмаас Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлсэн юм. Тус уралдаанд манай орноос 5 дуурийн дуучин оролцсон ба нийт 39 орны 500 гаруй авьяастан өрсөлдсөн юм.оос сүүлийн шалгаруулалтад МУГЖ Г.Ариунбаатар эцсийн шатанд “Трубадур” дуурийн Ди лунагийн ари, “Пиковая дама” дуурийн Елецскийн арийг дуулан Өмнөд Солонгос, Хятад, Орос, Армен зэрэг улсын дуучидтай өрсөлдөж ийнхүү ялагч болсон байна.
Түүний амжилт үүгээр зогссонгүй ОХУ-ын Санкт-Петербург хотын Маринскийн театрт урилгаар дуулахаар болсон бөгөөд Буриад улсын төрийн шагнал хүртсэн байна. Тус уралдаанд түрүүлсэн уран бүтээлчдийг Буриадын Засгийн газраас шагнахаар болсон ба дуучин Г.Ариунбаатар, түүний багш Буриадын ардын жүжигчин Дарима Линховоин нар Буриад улсын төрийн шагнал хүртээсэн байна.

3. Мессежээр Ард түмэн”Улс орныхоо хувь заяаг шийдэв

“Шийдлийн Засгийн газар” болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягыг огцруулсанаас хойш шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ард түмэндээ барьсан эхний “Гэнэтийн бэлэг” энэ байлаа. Түүний сонгосон бэлэг нь Ард түмнээсээ асуух гэсэн халхавчаар эхэлсэн бөгөөд Халамжаа хасах уу, Оюутолгойгоо сонгох уу гэсэн тааврын уралдаанаар эхэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор 2015.01.31-ний 10:00 цагаас 2015.02.03-ний 22:00 цагийн хооронд олон нийтээс мессежээр санал авсан билээ. Энэхүү санал асуулгад нийт 365,841 санал ирснээс

– “Оюу Толгой” болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” хариултыг 56.1%

– “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” хариултыг 43.9% сонгов.
гэсэн учир нь үл олдох тоогоор түмэн олны толгойг эргүүлж “Гэнэтийн бэлэг” барьлаа.

4. Монгол хүчтэнүүд гайхуулсаар

2015 онд Монгол түмнээ баясгасан Онцлох 10 үйл явдалын нэгээр тамирчидын өндөр амжилтыг онцолж байна.
Арлын оронд өөрсдийн байр сууриа бэхжүүлэн ноёрхолоо тогтоогоод байгаа Монголын хүчтэн хөвгүүд энэ жил онцгой байлаа. Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Эзэн хааны цомыг 35 дахь удаагаа хүртсэнээр Түүхэн амжилт тогтоосон. Мөн аварга Харумафүжи, Какүрюү, шинэ хүчтэн Тэрүнофүжи нар энэ жил тус бүр нэг удаа түрүүлсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын гавьяат тамирчин, эмэгтэй чөлөөт бөхийн анхны Дэлхийн аварга, Олимпийн наадмын анхны хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг Монголчуудаа дахин баярлууллаа.

Тэрбээр 40 жилийн дараа ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА хэмээх эрхэм хүндтэй алдарыг хүртэн ард түмнээ баярлуулсан юм.
С.Батцэцэг чөлөөт бөхийн спортоор Олимп болон ДАШТ-нээс медаль хүртсэн Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, З.Ойдов, Х.Баянмөнх, Д.Оюунболд агсан нарын цөөхөн тамирчны нэг. Мөн тэрбээр Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн ДАШТ-ээс авсан 50 дахь медалийн эзэн болсон бөгөөд 50 дахь медаль нь АЛТ байсан нь бахархалтай.
Түүний Риогийн олимпын Алдарын оргилд хүрэх зам гайхалтай байж, монгол түмнээ баярлуулах цаг удахгүй ирэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

5. Өршөөлийн хууль

Энэ оны Онцлох нэгэн үйл явдлаар 2015 оны наймдугаар сарын 11-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар анхны ардчилсан сонгуулийн болон Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хуулийг баталсан үйл явдалыг нэрлэж байна. Уг хууль маш их маргаан дагуулсаны эцэст батлагдсан өдрөөсөө хэрэгжилгүй сунжирсаар арваннэгдүгээр сарын 5-наас хэрэгжиж эхлэв.

Уг хуулиар 4340 хүнийг өршөөлийн хуульд хамруулсан ба авлига авсан болон цагааан захтануудын хэргийг өршөөгөөгүй нь олон нийтийн талархалыг хүлээсэн юм.

6.Төр барьж тоглох

Өнгөрсөн оны сүүлчээр Норовын Алтанхуягын Засгийн газрыг огцруулж Чимэдийн Сайханбилэг тэргүүтэй АН-ынхан засгийн эрхэнд гарсан билээ. Тэрбээр Засгийн эрхэнд гарсаны дараахан Ардын намыг хамтран Төр засгаа удирдана хэмээн урьж байсан юм. Гэтэл УИХ-ын ээлжит чуулган 2015 оны наймдугаар сарын 6-нд хуралдаж АН-ын шийдвэрээр МАН-ын зургаан сайдыг огцруулж, МАН-ын төлөөллийг Шийдлийн гэх Засгийн газраас хөөж гаргасан юм. Үүний дараа АН нь сайдуудынхаа тоог нэмж, түүнчлэн МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс сайдуудын тоог нэмэгдүүлэн томилов. Ийнхүү “Төр барьж тоглох, түмнээ хуурах” зэрэг асуудал энэ оны Онцлох нэгэн үйл явдал болоод байна.

7. Их түймэр ба хөдөө аж ахуй

Өнгөрсөн өвөл хур тунадас бага орсноос үүдэн хавар хаа сайгүй хуурайшилт ихтэй байсан. Үүнээс улбаатай тал нутагт хоёрдугаар сарын эхнээс авахуулаад хээрийн түймэр гарч эхэлсэн юм. Энэ хаврын тоо баримтаар улсын хэмжээнд 14 аймгийн 44 суманд, 77 түймэр гарснаас нийт түймрийн 50 орчим хувь нь буюу 37 нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гарсан юм. Үүнээс Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адарга, Батноров сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд их газар, талбайг хамарсан түймэр дэгдсэн. ОБЕГ болон ард иргэдийнхээ хүчээр энэхүү түймрийг унтрааж чадсан ба энэ үйл явдал Оны онцлох үйл явдал болж байна.
Мөн энэ онд Манхы үнэ хямдарсан болон Ургац алдсан, Халх голын сав газрыг бусдад түрээслэх зэрэг олон үйл явдал Монголын Хөдөө аж ахуйн салбарыг оны онцлох салбар болгосон юм.

8. Их баривчилгаа

2015 оны арваннэгдүгээр сарын 17. Энэ өдөр Ардчиллын алтан хараацай С.Зориг агсаны гэргий Д.Булганыг баривчлан хорьсон билээ. Түүнийг С.Зориг агсаны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх хардлага нийгэмд үүсээд байгаа бөгөөд энэ асуудал ҮАБЗ-д хүрсэн гэхээр ноцтой асуудалын нэг болоод байгаа юм.
Мөн энэ онд албан тушаал, авлигын хэргээр Г.Шийлэгдамба тэргүүтэй олон хүнийг барьж саатуулсан ба эдгээр хэрэг хэрэг яаж шийдэгдэх нь олны анхааралд ороод байгаа юм.
Энэ онд мөн Уул уурхай, эрдэс баялагтай холбогдсон дуулиант хэргүүд дэгдэв. Хамгийн том дуулиант хэрэг бол Монгол Улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр Монгол Улсын шүүхээс ял оноогоод байсан “Саусгоби сэндс” компанийн ажилтан, АНУ-ын иргэн Жастин, Капла нарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн явдал байв.
Түүнчлэн энэ онд олныг цочроосон ологн гэмт хэргүүд гарсан ба Бидний бахархаад байгаа нийгэм “Зэрлэгшсэн нийгэм” болоход тун ойрхон байна.

9. Оюутолгой ба олон толгой

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны тавдугаар сарын 21-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайд гэнэт айлчилж, Рио Тинто болон “Эрдэнэс Монгол” компани Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолд биечлэн оролцсон билээ. Энэхүү гэрээ нь энэ жил олон асуудал араасаа дагуулсан жил байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэнээр энэ гэрээ нь томоохон төслийг урагшлуулсан гэрээ хэмээсэн бол УИХ-ын зарим гишүүд “Оюутолгойн тохиролцоо бол илэрхий луйврын гэрээ” гэж нэрлэв. Хэдийгээр энэ мэтээр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж Олон улсын санхүүгийн корпораци, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дэмжиж 2015 оны арванхоёрдугаар сарын 16-нд 4.4 тэрбум ам.долларын зээл олгож, баталгаа гаргах гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм. Энэ нь гадаадын нэр бүхий 15 томоохон банкны хамтран санхүүжүүлж буй зээл ажээ. Энэ гэрээ нь Монгол улсад АШИГ болон Алдагдал авчирсаныг цаг хугацаа харуулах биз ээ.

10. “Монголчууд дэлхийд гайхагдах авьяастай”

Дэлхийн үзэгчдийн хамгийн их үзэх дуртай нэвтрүүлэг нь С.Коуэллийн 2005 оноос эхлүүлсэн “Got Talent” нэвтрүүлэг болоод байгаа. Энэхүү нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр “Mongol TV | HD” телевиз энэ жил зохион байгуулсан юм. “Монголчууд дэлхийд гайхагдах авьяастай” уриатай энэ нэвтрүүлэгийн гол зорилго нь эгэл ардын дундаас гоц авьяастануудыг тодруулах байсан билээ.

Л.Чинбат захиралтай “Mongol TV | HD” телевизээс зохион байгуулсан 100 сая төгрөгийн шагналтай энэ нэвтрүүлэг нь “Монголчууд ямар их авьяастай хүмүүс байдгийг, ямар их ур чадвар, авьяас монгол хүнээс гарч чаддагыг харуулж чадсан, шоу” гэдгийг бүрэн утгаар нь үзүүлсэн. Монгол хүн бүрийн үзэх дуртай, ярих дуртай болсон шоуны эцсийн шатанд зөвхөн Монголчуудын нэр дээр Дэлхийд бүртгэгдсэн Уран нугаралтын гайхамшигийг харуулж буй А.Уранбилэг – Э.Нарангарав, Юнеско-д бүртгэлтэй Битүү амьсгалаар Лимбэ тоглож, ёочин хөгжмөөр гайхуулж буй хөгжимчин залуус Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Дархан хотын хүүхэд багачуудад 30 жил хөгжим зааж буй Багшийн хөөрхөн хөгжимчид “Эгшиглэнт чимээ”, Ардын болон Орчин үеийн бүжгээр үзэгчдийг бишрүүлж буй “Янзаган хүрээ”, Б.Тэмүүлэн-М.Халиун, хүний сэтгэлд хүртэл сайхан дуулж олон хүний талархал хүлээгээд байгаа О.Баярсайхан, А.Отгонбаяр нар тунан үлдээд байсан билээ.

Уг шоуны эцсийн шатанд Дархан хотын С.Жамъянхорол багшийн шавь нар хөгжимчин хүүхдүүд болох “Эгшиглэнт чимээ” хамтлаг түрүүлсэн юм. Мөн С.Жамьяанхорол багш Гавьяат багш цолонд тодорхойлогдож баяр дээр баяр нэмсэн. Энэ шоу нь дараа жил ч мөн зохиогдох бөгөөд Дэлхийд гайхагдах олон Гоц авьяастнууд төрөн гарах буй заа.

zaluu.com

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …