Сонордуулга наасан этгээдүүдийг тагнуулаас хайж эхлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-нд Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан.

4e52f32de8ab1734e496fac3288a84f1

Үүний дараачаас “Шинэ хөдөлгөөн” гэх газраас нийслэлийн гудамж талбайд сонордуулга нааж, Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж байв. Тухайлбал, өнгөрсөн сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн зарим газарт “Иргэдийн сонордуулга” нэртэй ухуулах хуудсыг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс тараасан бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа авахад “Шинэ хөдөлгөөн” гэгчийн талаар мэдээлэл байхгүй гэсэн тайлбар өгөв.

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн цэц Тагнуулын ерөнхий газарт ханджээ. Мөн мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд “Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас дээрх үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдлийг алдагдуулан нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт турхирч, улмаар Үндсэн хуульт байгууллалд заналхийлсэн ноцтой үйлдэл гэж үзэж зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандаад байна” гэжээ.

Энэ талаар Үндсэн хуулийн цэцээс тодруулахад “Үндсэн хуулийн цэцийн халдашгүй дархан байдалд халдсан. Ард иргэдийн тогтворгүй байдалд уриалан дуудсан тул дээрх сонордуулгыг ямар хүмүүс гарган наасан болохыг тогтоолгохоор хадсан” гэх тайлбар өгсөн юм.

5d4e42d604a738ddf404e0c8f48b6887

“Шинэ хөдөлгөөн” сонордуулгадаа: Арилжааны банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээлээ зогсоочихлоо.-Яагаад?-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс болсон хэрэг.-Цэц ямар дүгнэлт гаргасан юм?-Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж тэд үзсэн.“Найман хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох монголчуудын хүсэл мөрөөдөл ийнхүү талаар боллоо. Хашааны газраараа хоршсон айлууд газраа барьцаалан банкнаас зээл авч хаус, хотхон босгоё. Барьсан хаусдаа өөрсдөө амьдраад илүү гарсан амины орон сууцаа худалдаж банкны зээлээ төлье гэсэн итгэл үнэмшлээр нэгдээд байсан иргэдийн хүсэл тэмүүлэлд Үндсэн хуулийн Цэц цэг тавьж бүхнийг зогсоолоо” гэжээ.

5d4e42d604a738ddf404e0c8f48b6887

Т.Буянаа

эх сурвалж: доргио.мн

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …