Хонхны баяртай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд аялаж, зугаалахыг хоригложээ

images (6) Нийслэлийн ногоон бүсэд түймэр дэгдэх болон иргэд хохирохоос урьдчилан сэргийлэх үүднээс оюутан, сурагчдын хонхны баяр болж байгаатай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалгаар явахыг зургадугаар сарын сарын 10-ныг хүртэл хориглосон байна.

Учир нь он гарснаас хойш эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд нийт 85 удаагийн ой хээрийн түймэр гарч, 19.5 сая төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 4.3 сая төгрөгийн зардал гаргасан байна.

Мөн нийт 2110 га ой, 951591 га хээрийн бүс шатсан бөгөөд гурван хүн түлэгдэж, хоёр  хүн нас барж, таван айлын гэр, 13 айлын өвөлжөө, хашаа, гурван автомашин  шатаж, 20 адуу түлэгдэж, түймрийг унтраахад ОБЕГ-аас давхардсан тоогоор 880 албан хаагч, 119 автомашин, Хилийн цэргийн анги, заставаас 117, Цагдаагийн байгууллагаас 27 албан хаагч, аймаг, орон нутгаас 3857 иргэн мотоцикль  дайчлагдан ажиллаж, 436 автомашин 101 мотоциклийг ашиглажээ.
Харин нийслэлийн ногоон бүсэд дөрвөн удаагийн ой, хээрийн түймэр гарсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогч, шатсан га талбай, учирсан хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа гэнэ.

Тиймээс малчид цогтой үнс нурмаа ил задгай асгалгүй, тагтай битүү сав, ухсан нүхэнд хийх, малын бэлчээрт татсан тамхи, асаасан шүдэнзээ бүрэн унтраах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, ил галаар тоглуулахгүй байх, орон нутагт зорчиж байгаа иргэд техникийн аюулгүй байдлыг хангасан оч баригчтай тээврийн хэрэгсэлтэй явахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

М.Сониуч.ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …