Өнөөдөр олон нийтийн сүлжээ сайтуудаар гарсан мэдээллүүд дундаас хамгийн их олны дургүйцлийг хүргэсэн сэдэв нь 74 настай эмэгтэйг дээрэмдэж буй гурван залуугийн бичлэг байв.
Өнгөрсөн орой нийслэлийн Баянгол дүүрэгт гарсан энэ хэргийн бичлэг өнөөдөр нэлээд олон сайтаад гарч гэмт этгээдийг эрэн сурвалжилж байсан билээ. Тэгвэл энэхүү олны дургүйцэл хүргэсэн гэмт хэргийг үйлдэгчид саяхан баригдсан талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжууд бидэнд мэдээллээ. Хэргийг үйлдсэн этгээдүүд нь 1990-1995 онд төрсөн залуус гэсэн мэдээлэл ирсэн бөгөөд одоогоор хэргийг шалгаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Ямартай ч цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллан 24 цагийн дотор хэргийг илрүүлэн настай эмэгтэйг бүлэглэн дээрэмдсэн эдгээр этгээдүүдийг ийн баривчилжээ. Харин хэргийн хохирогч болох настай эмэгтэй одоогоор Гэмтэлийн эмнэлэгт хүндэвтэр бэртэлтэй эмчилүүлж байгаа юм.