Увс, Ховд, Баян-Өлгийн цахилгааныг хязгаарлажээ

hovd_hotУвс, Ховд, Баян-Өлгий  аймгуудын цахилгааныг хязгаарлаж эхэлжээ. Дээрх аймгууд цахилгааны хэрэгцээгээ ОХУ-аас хангадаг ба хойд хөрш цахилгааны шугам сүлжээндээ засвар хийж байгаатай холбоотойгоор хязгаарлалт хийж байгаа ажээ.

Ховд аймгийн цахилгааныг өглөө 06-22.00 хүртэл хязгаарлаж байгаа учраас Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан авч байгаа юм байна. Гурван аймгийн цахилгааны хязгаарлалт өнөөдрөөс дуусгавар болно.

Ugluu.mn

Т.Түвшин

Санал болгох мэдээ

Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана

Өнөөдрийн /2026.03.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдах …