Дархан-Уул аймаг: ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлнэ

 

12546317_503732859796852_2116556373_oДархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна.

ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт. Тус стандартад үйлчилгээ үзүүлэх, ажлын чанарыг удирдах болон хянах тогтолцооны шаардлага үзүүлэлтийг заасан бөгөөд бүхэлдээ хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээг зөв зохистой хангахуулахад чиглэдэг. Ер нь энэ стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжүүлэх зорилго бүхий ямар ч байгууллага нь үйл ажиллагааны чиглэл, хэмжээ, цар хүрээнээс үл хамааран хэрэгжүүлэх боломжтой юм.  Тус стандарт нь Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх, Байгууллагын үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах, Хариуцлагыг дээшлүүлж, эмх цэгцийг бий болгох зэрэг зорилт тавьсан бүх байгууллагад хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

12540197_503732863130185_1810506872_n

Аймгийн ЗДТГ-ын дарга, ажилтнуудад ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын сургалтыг энэ сарын 14-ны өдөр явууллаа. Сургалтыг Чанарын удирдлагын тогтолцооны үндэсний зөвлөх Тэргүүлэгч аудитор Б.Гэрэл чиглүүллээ.

12575723_503732883130183_1469638159_n

Монгол улсын хувьд 76 байгууллага чанарын удирдлагын тогтоолцооны ISO 9001 стандартын шаардлага ханган баталгаажуулалтын гэрчилгээ авснаас 21 төрийн байгууллага, төрийн өмчит хувьцаат компани, төрийн өмчит үйлдвэрийн газрууд байна. Дархан-уул аймагт өнөөдрийн байдлаар ISO 9001 гэрчилгээжсэн долоон аж ахуйн нэгж, байгууллага, хоёр Төрийн байгуулага үйл ажиллагаагаа явуулж байна.

М.Гүнжээ

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …