Сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлт хүргүүллээ

p1a9jbnkcud8b1p061sso1g3o3822Монгол УИХ-аас 2002 онд баталсан “Бага дунд боловсролын тухай” хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно гэсэн заалт байдаг.

Иймд 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй,  агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах тухай хэлэлцлээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас ерөнхий боловсролын 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин 5 хоног сунгаж, 2 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯаманд хүргүүлэхээр болов. Хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн БСШУ-ны сайд шийдвэр гаргах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын …