Дөрвөн хүний хоолойг нь боон дээрэмджээ

09f00b99a6312cccc41c254f12b7b8c8

Дөрвөн удаагийн үйлдлээр дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлжээ.

Чингэлтэй дүүргийн 13 хороонд суух 18 настай М нь:
–    Чингэлтэй дүүрэг  “Зам гүүрийн авто баазаас хойшоо 602 дугаар худгын хажууд ЕБС-ын сурагчийг боож унагаад цүнхтэй эд зүйлийг,
–    Чингэлтэй дүүргийн 12 хороонд суух, Ж /эм.25н/-ын хоолойг боож ном, оюутны автобусны карт, арьсан хэтэвч, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгсэлтэй гар цүнх,
–    Ө /эм.23н/-ийн хоолойг боож иргэний үнэмлэх, 10.000 төгрөгтэй гар цүнх,
–    Д /эм.58н/-ийн хоолойг боож ном, өндөр настны автобусны карт, оюу чулуун эрх, бор өнгийн эрх 2ш, “LG” гар утас, “Nokia-3110” гар утастай гар цүнхийг тус тус дээрэмдсэнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

эх сурвалж: time.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …