Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань нүүрээ будахдаа их анхаардаг болсон. Ялангуяа сошиал ертөнцөөс энэ талаар илүү их мэдээллийг авч өөртөө хэрэгжүүлдэг. Ихэнхдээ youtube, facebook-ээс бичлэг үзэж түүнээсээ суралцдаг гэхэд хилсдэхгүй. Тэдгээр бичлэг аргачлалууд нь европ төрхтэй буюу хүнхэр нүдтэй, том давхраатай охидод зориулагдсан байдаг нь нууц биш. Харин гадаад буюу европ охид бүсгүйчүүдийн будалт тэр бүр ази бүсгүйчүүдэд зориулагдаагүй байдаг гэдгийг та мэдэх үү. Тиймээс ази бүсгүйчүүдэд зориулагдсан смоки будалтыг та бүхэнд сонирхуулья.