Өмнөговьчууд ус, цахилгаангүй гурав хонолоо

ugluu.mn eeeeee  Өмнөговь аймагийн төв Даланзадгад хот өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр бүхэлдээ ус, цахилгаангүй болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийг хүртэл тус аймаг ус, цахилгаангүй байгаа гэнэ. Учрыг нягталбал сүүлийн өдрүүдэд тус аймгийн удирдлагууд ажлаа хийхгүй амарч, наадамлаж явах болсон аж. Бүхэл бүтэн аймаг тэр чигтээ тог цахилгаангүй болчихоод байхад одоогийн удирдлагууд нь юман чинээ саналгүй хурдан морьдоо ачаад хошуу наадам хэсч яваа сурагтай.

Өмнөговь аймгийн хувьд Монгол орны уул уурхайн цөм газар хэдий ч өнөөдрийг хүртэл “харанхуй хот” нэрээр цоллуулж ирсэн билээ. Олон жил газрын баялгаа урд хөрш рүү зөөлгүүлсэн тус аймгийнханд хэн ч тог цахилгаан татаж өгсөнгүй явсаар энэ жил Шинэчлэлийн Засгийн газраас шинэ цахилгаан станц барих ажлыг эхлүүлээд явж байгаа юм. Гэвч сүүлийн хэдэн өдөр Өмнөговьчүүд ус, цахилгаангүй болж дарга нар нь наадам хэсч назгайрч байгаа сурагтай.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …