Гэмт этгээдэд хутгалуулсан дөрвөн хүний нэг эрэгтэй Э нас баржээ

1456199114_1447036053_3_urshuul0930

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх Баян-Өлзийт овоо гэдэг газар энэ сарын 21-ний ням гаригийн орой гурван эмэгтэйг хутгалж, нэг эрэгтэй хутгалж, сүхдсэн 46 настай Б гэгчийг баривчлаад байгаа билээ.

Тэгвэл түүнд хутгалуулж, сүхдүүлсэн 32 настай эрэгтэй Э эмчлүүлж байгаад нас баржээ. Өмнө нь ял эдэлж байсан хэрэгтэн Б Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 50 км-ийн зайд орших Шанх Баян-Өлзийт овоо гэдэг газарт 32 настай эрэгтэй Э-гийнд малчнаар ажилладаг байж.

Хэрэг гардаг өдөр тэрбээр Э-тэй хамт архи ууж улмаар хоорондоо маргалдсаны улмаас түүний толгойд 6 удаа, цээжинд 4 удаа хутгалж, үхээгүй учир толгой уруу нь сүхээр 2 удаа цохисон гэдгээ хүлээсэн байна.

Улмаар тэндээс зугтаж явахдаа тус сумын харьяат 34 настай эмэгтэй А-г хүчирхийлэхийг завдаж, цээжинд нь 1 удаа, мөн 45 настай С-ийн гар болон гуянд нь 1 удаа, 57 настай эмэгтэй Ц-гийн хэвлийд 1 удаа тус тус хутгалаад зугтаж явахдаа баригдсан юм. Хохирогчдыг ГССҮТ-д авчран эмчилж байгаа, эмэгтэйчүүдийн биеийн байдал хүнд байгаа аж.

Нинж

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …