Буурал тивд “хүний наймаа” ид үргэлжилж байна

Тоттенхэм хүчээ зузаатгав

 Лигийг өнгөрсөн улиралд тавдугаар байраар өндөрлүүлсэн “Тоттенхэм” клуб багтаа цоо ши­нэ тамирчин  авч буйгаа  зар­лалаа. Тэр бол “Валенсиа” ба­гийн довтлогч Роберто Солдадо юм.

Түүнийг Лондоны “цагаанууд” 30 сая еврогоор өөрийн болгож буй аж. Солдадог зөвхөн “Тоттенхэм” бус “Ливерпүүл” сонирхож бай­лаа.

Рүниг Манчестер хотод үлдэнэ хэмээн Боби Чарлтон мэдэгдлээ

“Манчестер Юнайтед” клубийн амьд домог  гэлтгүй Английн шигшээ багийг дэлхийн аварга болгож явсан домогт хөлбөмбөгч Сер Боби  Чарлтон клубт нь хүчин зүтгэж буй 27 настай Уэйн Рүниг багаасаа явахгүй гэж мэдэгдлээ.

Уэйн Рүни багийн шинэ дасгал­жуулагч Дэвид Мойстэй учраа олохгүй байгаагийн сацуу түүний байрлалыг Робин Ван Перси эзлээд байгаа юм. Тиймээс Рүни өөр клубт хүчин зүтгэх хүсэлтэй байгаагаа хэдэнтээ мэдэгдсэн.

Харин Уэйн Рүниг Английн өөр нэгэн баг “Челси” хүчтэй со­нирхож байна. “Челси” хэдэнтээ санал хүргүүлсэн ч Манчестер хотын баг эрс татгалзсан.

Тэгвэл энэ удаа Уэйн Рүниг цэнхэр өмсгөлд урвуулахаар Лондоны клуб 30 саяын санал тавьжээ.

 Суарес “Арсенал”-д нэгдэнэ гэж үү

“Ливерпүүл”-ийн адтай довт­логч Луйс Суарес багаасаа явах шалтгаанаа хэвлэл мэдээллээр гарч буй элдэв зохисгүй мэдээлэлтэй холбон тайлбарласан.

Харин тэрбээр Англиас явахыг хүссэн үү, “Ливерпүүл”-ээс ангиж­рахыг санаархсан уу гэдэг нь сонирхолтой байна.

Английн хэвлэлийнхнээс залх­сан гэгдээд буй Луйс Суаресийг Будант Альбионы нийслэлийн баг “Арсенал” хүчтэй сонирхож байна. Хэрэв тэрбээр “Их Буучид”-ын эгнээнд нэгдвэл багаасаа явах шалтгаан нь хэвлэлийнхэн биш болж таарч байна. Цаг хугацаа бүхнийг харуулна.

Босингуа багаасаа явлаа

Өнгөрсөн улиралд багаа дээд лигт үлдээх зорилгодоо хүрч чадаа­гүй “Куйнс Парк Рейнжирс”-ийн залуус клубээ ээлж дараалан орхиж байна. Доод лигт тоглох сонирхолгүйгээ илэрхийлсэн Хосе Босингуа Англиас явж, Туркийн “Трабзонспор” багтай гэрээллээ.

Тэрбээр “КПР”-с үнэгүй явсан бөгөөд чөлөөт агент байсан юм.

Игуайн “Наполи”-д

Эзэн хааны “Реал Мадрид” клубийн хамгийн залхуу тоглогч хэмээн цоллуулаад авсан Гонзало Игуайн Испанийг орхиж Италид газардлаа.

Тэрбээр “Наполи”-гийн эз­гүйр­сэн довтолгооны шугамыг хүчир­хэгжүүлж буй бөгөөд түүний өмнө “Наполи”-гоос Эдинсон Кавани Францыг зориод байлаа.

Игуайныг Английн “Арсенал” хүчтэй сонирхож, өөрийн эгнээнд нэгтгэхээр тэмцэж байсан ч ийнхүү Италийн клубт алдлаа.

images (1)

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …