2016 оны УИХ-ын сонгууль сонгогч бидний хувьд хариуцлагатай сонгууль болох учиртай. Жил жилийн сонгуулиар сонгогчдын тархи угааж, эх орон, газар шороо, байгалийн баялаг, ард түмнийхээ төлөө ажиллана хэмээн “амлаж” сонгогддог боловч УИХ-ын гишүүн болсныхоо дараа хэлсэн амлалтаа таг мартдаг өнөөгийн эрх баригч улс төрийн хүчнүүдийн бодит төрхийг бид олон жил харсан. Тийм учраас энэ удаагийн сонгуулиар шударга, зарчимч, эд хөрөнгийн шуналгүй, эрх мэдэл албан “дон” шүглээгүй, эх оронч сэтгэлтэй нэгнийг дэмжиж сонгох нь юу юунаас чухал болоод байна.
Одоогоос 20 жилийн өмнөх 1996 оны УИХ-ын сонгуулиар МУНН-аас Сүхбаатар аймагт нэр дэвшин сонгогдож байсан УИХ-ын гишүүн асан, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсан тухайн цаг үедээ ганцаараа байгалийн баялагийн зүй зохисгүй хувиарлалт, эрх баригчдын эрх мэдэл, эд хөрөнгийн шуналын тухай хайр найргүй илчилсэн цогтой тэмцэгч, эх оронч нэгэн байсан билээ. Харамсалтай нь тэрбээр 1999 онд зуурдаар нас нөхчсөн.
Тэгвэл энэ удаагийн сонгуулиар түүний “шийрийг хатаахаар” яруу найрагч Баатарын Галсансүх 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болсон гэнэ.
Тэдэнд ижил төстэй зүйлүүд нэг бус байна. Тухайлбал, О.Дашбалбар агсан ОХУ-ын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн бол Б.Галсансүх ч гэсэн энэ сургуулийг төгссөн. Тэд хоёулаа нэг сургууль төгсснөөс гадна эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгийн шуналыг шүүмжилсэн шүлэг найраглал бичдэгээрээ адил талтайн зэрэгцээ эх оронч сэтгэлгээ нэгтэй гэж үзэж болох юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ удаагийн сонгуульд яруу найрагч Б.Галсансүх, С.Эрдэнэ сайдын сонгогдсон Баянгол дүүрэгт бие даан нэрээ дэвшихээр зэхэж байгаа гэнэ. Энэ тойрогт дуучин Нара бие даан нэрээ дэвшинэ гэдгээ хэдийнэ олон нийтэд зарлаад байгаа билээ.
Б.Галсансүхийн хувьд 1996 онд МАХН- д /одоогийн МАН-д/ элссэн, хожим нь 2012 онд МАН-аас Чингэлтэй дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож байсан ч 2013 онд МАН-аас гарч байгаагаа олон нийтэд мэдэгдэж, намын бодлого үйл ажиллагааг шүүмжлэн хэлж, намын батлахаа гардуулан өгсөн байдаг.
Хэрэв Б.Галсансүх УИХ-ын гишүүнээр сонгогдох юм бол эрх мэдэл, эд хөрөнгийн шуналын эсрэг байж, эх орныхоо газар шороо, байгалийн баялагийн төлөө 20 жилийн өмнөх О.Дашбалбар агсаны нэг адил ард түмний дуу хоолой болж хоёргүй сэтгэлээр ажиллаж чадна гэдэгт олон хүмүүс итгэж байна.
Ямартай ч эх орон гэж хий цээжээ дэлдэн “популизмдэггүй” Б.Галсансүх зэргийн хүмүүс УИХ-ын гишүүд дунд байх ёстой гэдэгт судлаачид санал нэгтэй байдаг юм билээ.
Постмодернист яруу найрагч Б.Галсансүхийн постмодерн шүлгүүдийн нэг болох “Бурханд хэлэх зөвлөгөө” шүлгийг хүргэе
***
БУРХАНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ
Чи хийсэн кино бүхэнд нэжгээд МӨНГӨ гэсэн үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн . Мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна
Чи зохиосон дуу бүхэнд нэжгээд ХАЙР гэсэн үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн . Хайр гэсэн үгтэй дуг хүмүүс хамгийн их сонсож байна
Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн үг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн . Найдвартай гэсэн зарлал нэрээ хүмүүсийг их залхааж байна
Чи тэжээвэр амьтад хүртэл ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХТЭЙ байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн Тэр гадаадад иргэний үнэмлэх тэжээвэр амьтдад өгөд
эхэлчихэж
Чи шилжилтийн үед бүгд ЗОВОХ ёстой гэж надад
Чанга дуугаар хэлсэн. Шилжилтийн үе нь юм байлгүй, бүгд л зовж байна
Чи бичиж байгаа ном бүхэнд ЖАРГАЛ гэсэн үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. ЖАРГАЛ гэсэн үгтэй номыг хүмүс жигтэйхэн их уншиж
байна
Чи зохиосон хөгжим бүхэнд О ля ля гэсэн аяз байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. О ля ля гэсэн аяз хүмүүст онцгой таалагдаж байна
Чи тамхины хайрцаг бүр дээр ХОРТОЙ гэсэн үг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна
Чи уух архины шил болгон дээр ЧАНАРТАЙ гэсэн тэмдэг тавь гэж
Чанга дуугаар хэлсэн. Чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж байна
Чиний хэлсэн бүхнийг чинь БУРХАН гуай бид бүгдийг биелүүлдэг
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна: ~ ЧИ БИТГИЙ ХУЦ.
Ц.Мөнх
Эх сурвалж: Undesten.mn