Б.Даваажав: Бид ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ

12825404_997459900324921_420701488_n (2)

Үйлдвэрлэл-Урлалын политехник коллежийн захирал Б.Даваажавтай ярилцлаа.

 -Таны хувьд сургуулийн захиралын алба хашаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Бүтээн байгуулалтын гол хүч болсон мэргэжилтэй ажилтныг бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байдаг энэ их айлаар дуулгах сонин хачин юу байна вэ?

-Манай сургууль анх 1966 онд байгуулагдсан. Мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулж буй ууган сургуулиудын нэг. Энэ жил сургуулийн маань түүхт 50 жилийн ой тохиож байна. Миний хувьд сургуулийн захирлын албыг хашаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд сургуулийнхаа түүхт 50 жилийн ойд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулах гээд ер нь л ажил ихтэй байна шүү.

-Та өөрийнхөө талаар товч танилцуулаач багш гэсэн байхаа?

-Миний хувьд жирийн нэг тариаланч айлын том хүү. Миний аав насаараа газар тариалан эрхлэсэн улсдаа нэр хүндтэй тариаланч хүн байдаг. Манайх гэдэг айл Монглын эгэл жирийн нэгэн айлуудын л нэг эхнэр маань багш мэргэжилтэй бид хоёр оюутан байхдаа л энэ амьдралынхаа эхлэлийг тавьсан хоёр хүүхэдтэй. Минйи хувьд 1987 онд Улаанбаатар хотод  Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр элсэн орж 1991 онд төгссөн багш хүн. Багш хүн болохоор сургуулийнхаа хүүхдүүдэд хэрхэн зөв төлөвшилтэй зөв хүн болох талаас нь үргэлж хэлж ярьж байдаг шаардлага гарвал лекц ч уншдаг. Ер нь сургууль гэдэг их айл нь хүүхдийг зөв хүн болох талаас нь төлөвшүүлж хөгжүүлэх үүрэгтэй гэж ойлгодог. Тэр ч үүднээс эхлээд та хүн байхын учир яагаад би энд сурах ёстой гэж гэдгээ ойлгож гэмээн дараагийн ярьж хэлэх асуудал мэргэжил, ур чадварын тухай байх ёстой гэж үздэг.

-Танай төгсөгчид нийгэмд маш эрэлттэй мэргэжил эзэмшдэг. Бусад их, дээд сургууль төгссөн залуус ажилгүй байх нь энгийн хэрэг болж шүү?

-Би сургуулиа ажил амьдралд маш ойрхон нарийн мэргэжлийн сургууль гэж тодотгомоор санагддаг юм. Улсын хэмжээнд Мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулж буй Төрийн өмчийн 52 хувийн хэвшлийн 82 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа маш олон чиглэлээр жилд 21000 мэргэжилтэй ажилтан төгсгөж байна. Их дээд сургуульд өндөр төлбөр төлж цаг хугацаа алдаж сурчихаад ажилгүй дипломтой таксины жолооч, дэлгүүрийн худалдагчид жилээс жилд олширч байна. Манай сургуулийн хувьд өнөөдөр нийгмийн захиалгаар судалгаан дээр үндэслэн мэргэжлүүдээ сонгон авч элсэгч хүүхдүүдэд үнэ төлбөргүй амьдралд ойрхон 32 мэргэжлээр түүний дотроос оёдолчин, засварчин, үсчин, гоо сайханч, уран зураач, дархан, сийлбэрч гэх мэт нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжилээр суралцаад төгсөхдөө ажлын байраар бүрэн хангагдаад гарч байна.

-Ажлын байрны хангамж хэдэн хувьтай байх уу?

 -Манай сургуулийн оёдолчин, үсчин, гоо сайхан, авто засвар гэх мэтчилэн ангийг төгссөн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь ажлын байраар хангагддаг. Ер нь бол 70-аас дээш хувь нь төгсөөд л ажлын байртай болчихдог. Зарим нь цааш суралцах тохиолдол ч бий. Манайд нийт төгсөгчдөөс үсчин, гоо сайхан, оёдлын мэргэжлээр Гандигийн нэрэмжит сургуулийг төгсөөд очлоо гэхэд бусад сургуулийн төгсөгчдөөс арай түрүүнд ажилд авах жишээтэй. Монгол Улсад 50 гаруй жил мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа энэ сургуулийн бүтээгдэхүүнүүд мэргэжлийн ур чадварын хувьд дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрч байгаад сэтгэл хангалуун байдаг. Энэ нь манай сургуулын бахархал юм.

 –Энэ жил хичнээн хүүхэд элсэн суралцаж байна?

– 2014-2015 оны хичээлийн жилд элсэгчдийн тоог 860-аар тогтож байсан бол энэ жил буюу 2015-2016 хичээлийн жилд 920 болгосон. Учир нь манай сургуульд элсэх хүсэлтэй хүүхдүүдийн эрэлт хэрэгцээ жил ирэх тусам ихсэж байгаа. Тиймээс харъяа яамны мэргэжлийн боловсролын газарт хандаж оёдол, үсчний ангид нэмэлт элсэлт авах хүсэлтээ тависнаар нэмж 60 хүүхэд элсүүлэх боломжтой болсонбайгаа. Цаашид,үсчин гоо сайхны анги болон оёдлын бусад ангид элсэх эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр манайд суралцах хүсэлт ихсэж байна. Учир нь тэдний сурсан эрдэм хаалганы ард гараад үр дүн нь ил харагдаж байдаг болохоор л тэр юм.

–Хөдөлмөрийн яамны харьяа хэрнээ боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гээд Боловсролын яамтай бас хамтран ажилладаг байх тийм үү?

 -Боловсролын яамтай мэдээж хамралгүй яахав мэргэжлийн боловсролын болон ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол олгож байгаа. Монгол Улсын  боловсролын тухай, Мэргэжлийн боловсролын тухай, Монгол Улсын Боловсролын багц хууль, бусад хууль тогтоомжын хүрээнд сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Хөдөлмөрийн яамны харъяа төрийн үйлчилгээний байгууллага. Бид мэргэжилтэй ажилтан бэлтгэж, сургалт явуулж байгаа боловсролын л байгууллага. Тэгэхээр би боловсролын яамтайгаа хамтарч ажилладаг гэж ойлгож байгаа. Нэг салбарт чиг бодлого, стандарт ижил

 -Сургалтын хугацаа нь ямар байдаг юм бэ?

-Ерөнхий Боловсролын  сургуулийн есдүгээр анги төгссөн буюу 12 р анги төгссөн элсэгч 1-1,5 жил 2,5-3 жил сураад бүрэн дунд боловсрол бас техникийн боловсролын дипломтой мэргэжилтэй төгсдөг. Үүнээс гадна 45 хоног, гурав, зургаан сар, 1-2 жилийн хугацаатай. Хөдөлмөрийн хэлтсээр дамжаад захиалгаа өгөөд түр сургалтуудыг зохион байгуулдаг. Хөдөлмөрийн хэлтэс иргэнийхээ захиалга эрэлт хэрэгцээг харж байгаад бид хамтарч түр сургалтуудыг зохион байгуулдаг.

 – Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалынполитехник коллежийн 50 насны ой болох гэж байна гэлээ. Ойн хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

 -Түүхт ойн арга хэмжээний үеэр бид есөн бүтээлч ажил хийнэ гэж үзсэн. Эхний бүтээлч ажил нь өнгөрсөн нэгдүгээр сарын 24нд Хөдөлмөрийн яамны харъяа удирдах ажилтаны зөвөлгөөн боллоо. Тэр үеэр Чингис зочид буудалд манай ур чадвартай хүүхдүүд болон багш нарын бүтээлийн үзэсгэлэн гарсан байгаа. Мөн оёдлын мэрэгжлийн улсын уралдааныг мөн нэгдүгээр сарын 18-нд зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд Улсын хэмжээнд оёдлын сургалт мэргэжлээр оёдолчин бэлтгэдэг нийт 21 сургууль байдгаас хөдөө орон нутаг нийлсэн 18 сургуулиуд хамрагдсан томоохон арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ мэтчилэн цаашид арга хэмжээнүүд хийхээр ажиллаж байна.

 Х.Баяр-Угтах

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …