Сэрэмжлүүлэг: Фэйсбүүкийн пост, найз нөхдийг нь ашиглаж хулгай хийдэг залуус баригдав

145879896056f3817012fa5Сүүлийн үед орон байрны хулгай гаарсан байна. Хэдхэн хоногийн өмнө цагдаагийн байгууллагаас олон удаагийн үйлдлээр орон байрны хулгай хийсэн бүлэглэлийг илрүүлжээ.

Тэд фэйсбүүкийн пост, найз нөхдийг судалж байгаад хулгай хийдэг байжээ. 120 удаагийн орон байрны хулгай хийсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа ажээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг өгч байна. Танихгүй хүнтэй найз нөхөд болохгүй, мөн гэр орныхоо талаар болон гэрийнхээ хаяг, утасны дугаар зэргээ олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй байхыг анхааруулж байна. Мөн түүнчлэн ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүмүүс байвал цагдаагийн байгууллагад хандаарай.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …