АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өмнөд Америкт хийх айлчлалаа даваа гарагт Куба улсаас эхэлсэн. Тэрбээр лхагва гарагт Аргентин улсад айлчиллаа. Аргентин улсад хийж буй энэхүү айлчлал нь 1976 оны цэргийн эргэлтийн 40 жилийн ойтой давхацсан бөгөөд зүүн жигүүрийн идэвхитнүүд Обамагийн айлчлалыг эсэргүүцэж, Америкийн тугуудыг шатааж, уриа лоозон барин жагссан байна.
Энэхүү айлчлалын үеэр хоёр орны ерөнхийлөгч Аргентины шинэчлэлийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж, бүсийн хүний эрхийн талаар Макригийн санал бодлоо солилцоно гэж Цагаан Ордоноос мэдээлсэн байна. Мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг сайжруулахыг зорьж байна. Лхагва гарагт ноён Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обамагийн хамтаар Маурисио Макритай зоог барьсан байна. Тэд энэ үеэр мэргэжлийн бүжигчдээр удирдуулан Аргентины танго бүжгийг бүжиглэсэн байна.