Залилангийн гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна

c0a9efbb7968c8b6adea8ac950d68fa1-300x172Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд хувиараа аж, ахуй эрхэлдэг Х, Э нар нь Улаанбаатар хотын харъяат С гэгч эмэгтэйд хууртан 1,1 сая төгрөг залилуулсан хэрэг гарсан тул тус аймгийн прокурорын газраас сэрэмжлүүлэг хүргэж байна.

С-нь хот, хөдөөгийн олон аж, ахуйн нэгж байгууллагыг хуурч, мэхлэн дансаар мөнгө гуйвуулан авсан ба ингэхдээ тухайн аж, ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдхүүний шошгон дээрх утас руу холбогдож “….НЗДТГ-аас ярьж байна, танайхыг шилдэг аж ахуйн нэгжээр шалгаруулна, шилдэг ажилтныхаа нэрийг өг, Монголын залуучуудын холбооны “Алтан медаль”-иар шагнана, мөнгийг нь  явуул, АНУ-аас ирсэн тоног, төхөөрөмжийг үнэгүй өгнө, гаалийн татвараа төлөөд тоног, төхөөрөмжөө ав….” гэх мэтээр ярьдаг байна.

Тэрээр 2014 оноос эхлэн ийм байдлаар бусдыг залилан мөнгө авч эхэлсэн ба одоогоор 19 удаагийн үйлдлээр 11,7 сая төгрөгийн хохирол бусдад учруулсан болох нь тогтоогджээ. Хэргийг  БЗД-ийн Цагдаагийн газарт харъяаллаар шилжүүлэн шалгаж эхлээд байна.

Иймээс иргэд, аж ахуйн нэгжийг ямар нэг байгууллага, албан тушаалтны нэр барьж утсаар холбогдоод  мөнгө шилжүүлэх санал гаргаж байгаа үйлдэлд хууртаж хохирохгүй байхыг Сүхбаатар аймгийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …