Сонгууль гэж 45 хоног нойр хоолгүй шахуу гүйгээд л дөрвөн жилийг нам тайван “унтаа байдалтай өнгөрүүлдэг алба бол төрийн өмнөөс “гүйгч”, “иргэдэд үйлчлэх эрх авсан” гэж ойгогдож болох “УИХ-д суух гишүүд”. Сонгуулийн амлалт өгөх бүртээ би та нарыг төлөөлөн төрд сууж та нартаа “зарагдана”,”зарцлагдана” гэх мэтээр тархийг угаан гарч ирдэг ч төрд суух дөрвөн жилдээ тоотой хэдхэн үзэгдэж, амласнаа хийхгүйн дээр төрийн өмчийг зарах, уул уурхайгаар ухах, элдэв мөнгө идэх “шамшигдуулах”, авилга авах гэх мэт муу бүхэнд нэр нь хутгалдан гүйлдэнэ.
Өөрт нь болоод өөрийн нэр дор буй хүмүүстэй унцтай, хаялагатай байсан бол төрийн түшээ дараагийн дөрвөн жилийнхээ төлөөх зүйлээ хийж байгаа хэрэг. Бүгд ардаа бизнестэй , түүнийгээ хөгжүүлэх гэж төрд гарсан уу гэмээр “аашилна”. Төрд гарсан иргэдийг “зарах” биш “хайх” ажил тодорхой тойргийнхонд нь үлдэнэ. Өдрийн од шүүрч буй мэтээр барин авч уулзвал жижүүрийн нөгөө хэдэн хариултаа хэлнэ. “Би мэдэх мэргэжилтэнд нь уламжлая”, “та ингээд олоод ирдэг нь сайн болж туслалгүй яахав”,”хариуцсан хүн нь үүрэг даалгавар өгчихсөн байгаа” гэх мэт байнга хэлдэг үгнүүд.
Монгол улсын иргэдээ түлхээд дэмжээд олны дундаас ялгаад гаргаж болсон юм чинь татаад “үнсэнд хаясан шалж шиг” буулгаад өгч чаддаг байя. Ямар нэгэн доривтой зүйл хийнэ гэж худал амлахыг нь сонсоод амьдрал улам ядуурч байхад, эрхэм гишүүдийн түрийвч нь “түнтийж” яваа шүү дээ. Тэд энэ дөрвөн жилд сонгуульдаа зарцуулах “тэрбум тэрбум” төгрөгөө хийчихсэн л байгаа.
Шударга байхыг ойлгуулая л даа тэдэнд.
Б.Саран