Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний VII форум боллоо

1459985754_img_0439Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VII форум 2016 оны дөрөвүгээр сарын 6-ны өдөр болж УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчнйи сайд Д.Зоригт нар нээж үг хэлсэн юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос Хорооны дарга С.Отгонбаяр, Зохицуулагч Д.Бассайхан, Р.Мягмар нар болон бусад алба хэлтсийн дарга нар оролцож Эрчим хүч хэмнэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Жамбаа “Сэргээгдэх эрчим хүчний зохицуулалтын бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Уг форумаар Сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлүүд, бие даасан хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжих, сүлжээнд холбогдон ажиллаж буй эх үүсвэрүүдэд үүсч буй техникийн болон санхүүгийн асуудлууд , тэдгээрийг шийдвэрлэх боломжууд, хязгаарлагдмал хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэх технологийн шийдлүүд гэх мэт асуудлуудыг хэлэлцлээ.

   Сэргээгдэх эрчим хүчний салбарт 2015 онд хууль эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотой томоохон шинэчлэлүүд хийгдсэн. Тодруулбал, 2015 оны зургадугаар сард төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталж, сэргээгдэх эрчим хүчийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхийзорилтыг баталсан. Тус бодлоготой холбоотойгоор Эрчим хүчний тухай хууль болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт орсон.

  Хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хороо сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг баталсан, Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв ТӨХК болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК –уудын үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлтүүд орсон. Энэ нь сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний төсөл хөгжүүлэхэд гол оролцогч талууд тул төсөл хөгжүүлэгчдийн хувьд чухал өөрчлөлт юм.

1459985843_img_0245

Мөн 2015 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр өргөн мэдүүлсэн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг “Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвар” -аас чөлөөлөх хуулийн төслүүдийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан.

Ингэснээр 2016 оны 1 дүгээр сарын 1 –ний өдрөөс сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд, дагалдах болон сэлбэг хэрэгслүүдийг импортын татвараас бүрэн чөлөөлөгдөхөөр болсон билээ.

   Ийнхүү хууль, эрх зүйн томоохон өөрчлөлт бий болсноор сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжих нөхцөл бүрдлээ.

1459985823_img_0369

2015 оны эцсийн байдлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл” эзэмшигч 10 орчим компани,нийт хүчин чадлаараа 600 МВт орчим чадалтай нар, салхины төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба үүнээс 1 – 2 салхины эрчим хүчний төслүүд,10 МВт хүчин чадалтай нарны төсөл 2016 онд хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.

Энэхүү нөхцөл байдлаас харвал Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын зорилтод тусгасан “Дотоодын эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хэмжээг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх” зорилтыг хангахад ойр ирээд байна.

1459985742_img_0387

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …