Сэрэмжлүүлэг

12523962_1025961977479227_1877936257212082945_nХөвсгөлийн цагаан загас гэсэн хаяг шошготой худалдаалагдаж байгаа нөөшилсөн загас нь хэрэглэгчдийг ноцтой төөрөгдүүлж байна. Цагаан загасны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон байгаа учир энэ төрлийн загасаар нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй болно. Хөвсгөл аймагт үйлдвэрлэгдэж байгаа шилэнд савласан нөөшилсөн загасан бүтээгдэхүүн нь Ховд, Увс аймгаас бэлтгэгдсэн сугас загасаар хийгдэж байна. Одоогоор Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 20 орчим тн сугас загас хөргүүртэй зооринд хадгалагдаж байна. Эдгээр цехүүдэд загас нийлүүлэгдэж байгаа үед МХГ-т мэдэгдэж, хянуулдаг уламжлал тогтоод байна. Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа загасан цехүүд нь эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд үйл ажиллагаа явуулж шинжилгээ, хяналт шалгалтанд тогтмол хамрагддаг. Гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч хаяг шошготой нөөшилсөн загасан бүтээгдэхүүн, утсан загаснаас хэрэглэгчид болгоомжилж урьдчилан сэргийлж шинжилгээ дүгнэлтгүй, гарал үүсэл нь тoдорхойгүй нөөшилсөн загасыг худалдан авахгүй байхыг анхааруулан Сэрэмжлүүлж байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …