Сунгасан хугацаанд бүртгүүлсэн иргэдийн тэтгэврийн нэмэгдэл 2015 оноос эхэлнэ

erdeeeeeeeХүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгаж буй тухайгаа олон нийтэд мэдээлсэн. Энэ үеэр түүнтэй уулзаж дараах асуудлыг тодруулсан юм. 

-“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нө­хөн тооцох тухай” хуулийн хэрэг­жилтийн  хугацаа  уг нь энэ сарын 1-нээр дуусгавар болох учиртай. Гэтэл энэ хугацааг сун­­гахаар болжээ. Хамрагдсан ир­гэдийн тооноос шалтгаалав уу?

-Энэ хуулийг УИХ-аас өн­гөр­сөн оны  есдүгээр  сард ба­тал­сан. Харин яамны зүгээс  арван­нэгдүгээр сарын 6-ны өдөр тушаалын дагуу “Ажилласан   жил,  тэтгэврийн    даатгалын  шимт­гэлийг   нөхөн  тооцуулах ир­гэ­ний нийгмийн даатгалын шимт­­гэл  төлөх жу­рам”-ын хү­рээнд ажилласан.

Анх хууль хэрэгжиж эхлэх үед 700 мянган иргэн энэ хуульд хам­рагдаж, ажилласан жилээ  нөхөн тооцуулах юм байна гэсэн судалгаа гарсан. Гэтэл өнгөрсөн сарын 30-ны байдлаар 37 мянга гаруй хүн л хамрагдсан байна. Түүнчлэн нэгэнт хугацаа нь дууссан учраас иргэдээс  амаар болон бичгээр маш их хүсэлт  ирсэн.

Тиймээс энэ хуулийн хэрэг­жилтийн хугацааг ирэх арав­дугаар  сарын 1-ний өдрийг хүр­тэл сунгах нь зүйтэй юм байна гэсэн шийдвэрийг гаргалаа.

-Уг нь иргэд өөрсдийнхөө төлөө гэсэн хуулийг санаа­чил­гаараа дэмжсэн бол ингэж хө­рөнгө бас цаг хугацаа зарцуу­лах шаардлагагүй байсан биз дээ?

-Энэ хуулийн тухайд иргэдэд хамгийн хэрэгцээтэй хууль. Ердөө хүнээ дээдлэх ёстой. Тэр ч утгаараа хэдий хугацаа нь дуссан ч долоодугаар сарын 31-нд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, зөвлөмж гар­­ган, тушаал гаргасан. Хуу­лийн хугацаа дуссан ч олон хүн хам­руу­лахын тулд ийнхүү сун­гахаас аргагүй болсон.

-Зарим хүний хэлж буйгаар архивын лавлагаанаас эхлээд бичиг баримт бүрдүүлэх, бай­гуул­лага нь татан буугдсан зэр­гээс шалтгаалан чирэгдэл ихтэй байгаа бололтой?

-Тэгж бодохгүй байна. Энэ хууль нэгэнт иргэдэд давуу тал олгож байгаа учраас Хэрэг­жилтийн өнгөрсөн хуга­цаанд багагүй ажлуудыг авч хэрэг­жүүлсэн. Тухайлбал, бүрт­гүү­лэхийг хүссэн иргэдэд түргэн шуурхай үйлчлэхийн тулд орон тооны бус байцаагч нарыг ажил­­луулсан.  Ингэснээр гар ажил­лагаа шаардсан ажилд ихээхэн тус болж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газ­раас гэмт хэрэгт холбогдолгүй тухай лавлагааг иргэд авахын тулд олон цагаар дугаарлаж байгааг хөнгөвчлөх үүднээс хоёр байгууллага мэдээлэл солилцох байдлаар хамтран ажиллалаа. Архивын ерөнхий газрын лавлагааны үнэ 1000 төгрөг байс­ныг 500 төгрөгөөр тогтоол­голоо. Бид аль  болох бэрхшээлгүй болгох арга замуудыг л сонгож байна.

-Ажиллагааны хувьд ийм ч “зарим байгууллага татан буугдсанаар бичиг баримтаа бүрдүүлэхэд хэцүү байна” гэдэг гомдол гараад байгаа шүү дээ?

– Нийслэлийн хэмжээнд 1990-2000 онд татан буугдсан аж ахуйн нэгж, байгууллагын мэ­­дээл­лийг Улсын бүртгэлийн ерөн­хий газраас,  улсын архивын сан хөмрөгт хадгалагдаж байсан 343 байгууллагын цалин, хөлстэй холбоотой мэдээллийг тус тус ца­­химаар гаргуулан дотоод сүл­­­­жээнд байрлуулан хуулийг хэрэг­­жүүлэх үйл ажиллагаанд ашиглаж байна. Тиймээс гомдол гарах  үндэслэлгүй гэдэгт итгэл­тэй байна.

-Дээрх хугацаанд ажиллаж байсан зарим иргэн гадаад улсад ажиллаж, амьдрах болон ял эдлэж байгаа тохиолдолд хуульд хэрхэн хамрагдаж чадаж байгаа болов уу?

-Бид гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээ хамруулахын тулд Гадаад харилцааны яам­ны төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг бай­гуулсан. Тэдгээр хүмүүс НДЕГ-ын цахим хаягт байршуулсан мэдүүлгийг бөглөх ёстой. Түү­ний дараа Монголд байгаа гэр бүлийнхэн нь үргэлжлүүлэн хөө­цөлдөх боломж бүрдсэн.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих анги, шийдвэр гүй­цэтгэлийн албанд ял эдэлж буй хоригдогчдийн 1990-2000 онд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан хугацааг нөхөн тооцох ажлыг хамтран зохион байгуулсан.

Энд бас нэг зүйлийг дур­дахаас аргагүй. Өнөөгийн нөх­­­цөлд төвлөрсөн худалдаа, үйл­­­чилгээний  томоохон  зах, ху­дал­­­даа үйлчилгээний төв болон бичил уурхайгаас гар аргаар ол­борлолт  хийж буй хүмүүс ир­гэний үнэмлэх дээр бичигдсэн ор­шин суугаа хаягандаа амьдар­даггүй тохиолдол олон байна.

Тиймээс засаг захиргааны харьяал­­лыг харгалзахгүйгээр хү­лээн авч, тэдгээрийг зөвхөн одоо­гийн ажил үйлчилгээ эрхэлж буй нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэж байгаа.

-Хуулийн дагуу тэтгэврийн нэмэгдлийг ирэх оны 1-нээс эхлэн хэрэгжүүлэх учиртай. Ху­га­цааг аравдугаар сар хүртэл сунгахаар амжих уу?   

-2013 оны наймдугаар сарын 1-нээс өмнө бүртгүүлсэн иргэдийн тэтгэвэрт  орох  өөрчлөлт,  нэмэг­дэл бусад тооцоог ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тооцно. Харин сунгасан хугацаанд бүрт­гүүлсэн иргэдийн нэмэгдлийг тө­рийн мэдэлд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

U sonin

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …