Сурагчийн дүрэмт хувцасыг олон хүүхэдтэй өрхөд тал үнээр худалдаална

IMG_1826Энэ жилээс эхлэн ЕБС-ын сурагчдын дүрэмт хувцасыг Монгол хонины ноосон даавуугаар үйлдвэрлэх болсон. Үүнтэй холбоотойгоор үнийн хувьд өөрчлөлт орж 37500-10000 төгрөгийн үнэтэй худалдаалагдахаар болсон нь иргэдийн зүгээс нилээд шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Тэгвэл нийгмийн эмзэг хэсгийнхэн болон олон хүүхэдтэй өрхөд сурагчийн дүрэмт хувцсыг  тал үнээр нь худалдаалахаар төлөвлөж байгаа юм байна. Одоогоор энэ ажил төлөвлөлтийн шатандаа л яваа ажээ. Үүний дараа саналаа Ерөнхий сайдад хүргүүлэх юм байна. Шинэ дүрэмт хувцсыг төлөвлөгөөний дагуу эхний ээлжид наймдугаар сарын 25-нд , 2-р ээлж есдүгээр сарын 15-нд, 3-р ээлж нь есдүгээр сарын 30-нд нийлүүлэх юм байна. Одоогоор үйлдвэрлэл эхэлж, эсгүүрийн шатандаа явж байгаа бөгөөд нийтдээ 900 мянган метр даавуугаар үйлдвэрлэх аж.

Т.Анир

Ugluu logo

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …