Г.Өсөхбаяр аваргын аав шаггүй сайн тогооч

12963832_1273633849332996_2796358031075497052_n

Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын харцага Г.Батбаяр нарын аав Ц.Гэлэгжамц шаггүй сайн тогооч гэнэ. Тэрбээр амралтынхаа өдөр гэргийгээ гал тогооны ажлаас нь түр холдуулж, өөрөө дуртай хоолоо хийдэг гэсэн.

Өчигдрийн хувьд тэрбээр элэг шаржээ. Тэрхүү торгон агшны зургийг хүү Батбаяр нь авч фэйсбүүктээ байршуулахдаа “Аав минь өчигдөр бидэнд үхрийн элэг шарж өглөө. Ялангуяа хаврын улиралд ядаргаанаас хол байлгадаг энэ сайхан хоолонд дуртай хүн олон байдаг байлгүй” гэжээ.

Г.Өсөхбаяр нэгэн ярилцлагадаа “Би хоол хийхдээ муугүй” гэсэн нь ааваас нь ч улбаатай байж болзошгүйг нэхэн сануулав.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …