CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100

Хөгшрөлтийг зогсоох 10 төрлийн маск

Хаврын улиралд хүн бүрийн арьс хуурайшиж, холцруутах, сайртах, өнгөө алдах зэрэг асуудлуудтай тулгардаг.

Мөн 30 наснаас дээш насны эмэгтэйчүүдэд арьс хуурайших, үрчлээ үүсэх асуудал байнга тулгарах болно. Энэ наснаас хойш хүний биеийн коллагений хэмжээ жил бүр 1.5 хувь багасдаг. Ингэснээр бид 40-н нас хүрэхэд залуу байх үеийнхээ коллагены хэмжээний 3-ны 1-ийг алдсан байна. Энэ үед бидний хөдөлгөөн тэр хэмжээгээрээ удааширч, өвчин, шархаа эдгээхдээ 1/3 хувь илүү цаг хугацаа зарцуулна гэсэн үг. Ийнхүү коллаген багассанаас үүдэн хүний арьсны уян хатан чанар алдагдаж арьсанд үрчлээ сууж эхэлдэг. Тиймээс өөрөөсөө мөнгө, цаг зав харамлалгүй долоо хоногт 2-3 удаа доорх 10 төрлийн маскнаас сонгож өөртөө анхаарал тавиарай.

Зуун настын маск
Алоетой маскийг хэрэглэхийн тулд та энэ ургамлын навчийг 2 долоо хоногийн өмнө тасдаж авсан байх ёстой. Тэгээд үүнийгээ хэрэглэх хүртлээ хөргөгчинд хадгална. Нэг хөгшрөлтийн эсрэг масканд , таньд навчнаас авсан нэг амны халбага алое шүүс, нэг цайны халбага сайн чанарын оливын тос, нэг цайны халбага нүүрний тос хэрэгтэй. Эдгээрийг бүгдийг нь сайтар холиод усанд хийж халаана. Нүүрэндээ түрхээд 10 минут байлгасны дараа цэвэр усаар угаана. Таны нүүрэн дээр байсан олон жижиг үрчлээнүүд бүдгэрч таны арьс зөөлөн болохыг та мэдрэх болно.
Сүү ба гүзээлзгэнэтэй маск
Гүзээлзгэнэ жимсэнд байгалийн хүчил ба витаминууд агуулагддаг учраас гүзээлзгэнэтэй маск нь цайруулах үйлчилгээтэй. Үрчлээний эсрэг масканд 10 ширхэг буталсан гүзээлзгэнийг нэг өндөгний цагаантай хутгаад нэг халбага тостой хольж нүүрэндээ түрхэнэ. 10-15 минутын дараа угаана.
Өндөгний маск
Энэхүү маск нь арьс чангаруулах үйлчилгээтэй. Өндөгний цагааныг ,нэг цайны халбага сүү ба зөгийн балтай холино. Нүүрэндээ түрхээд 15 минут байлгасны дараа угааж үр дүнг нь мэдрээрэй. Үрчлээнүүд тань мэдэгдэхүйц багасч, арьс цайрах ба таны нүүрний өнгө сэргэх болно.
Сүүний маск
Өдөр тутам та энэ маскийг хэрэглэснээр таны үрчлээг багасгах болно. Маскыг бэлтгэхдээ 2 цайны халбага сүүг өндөгний шартай хольж хутгаад барьцалдуулахын тулд 1 амны халбага гурил хийнэ. Маскаа нүүрэндээ түрхээд хорин минут орчим байлгана. Цэвэрлэхдээ тасалгааны температурт байсан усанд нэг халбага нимбэгний шүүс хийгээд цэвэрлэвэл илүү үр дүнтэй. Ядарч гундсан, хуурайшсан мөн үрчлээтэй арьсанд хэрэглэснээр зөөлрүүлж чийгшүүлэх үйлчилгээг үзүүлнэ.
Улаан лооль бас оливийн тостой маск
Улаан лооль нь залуужуулах үйлчилгээгээрээ алдартай. Оливын тос ч мөн адил таны арьсанд маш хэрэгтэй зүйл учраас эдгээрийн нэгдэл нь гайхалтай үр дүн үзүүлнэ гэдэгт та эргэлзэх хэрэггүй. Үүнийг бэлтгэхийн тулд улаан лоолийнхоо хальсийг аваад оливын тостой холино.Нүүрэндээ түрхээд 10 минутын дараа хүйтэн усаар угаана. Үр дүнд нь таны үрчлээ арилж, арьс тань зөөлөн булбарай болно.
Будаа ба өндөгний шартай маск
Азийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд энэхүү гэрийн нөхцөлд хийх боломжтой маскийг хэрэглэх дуртай байдаг. Үүнийг бэлтгэхдээ нэг аяга будааг угаагаад хоёрны нэгтэй нь тэнцэх усыг хийнэ. Үүнийгээ хонуулаад, өглөө босоод болгох хэрэгтэй. Маскаа бэлтгэхдээ будааныхаа зөвхөн орой хэсгийг нь ашиглана. Хөрсөн будаан дээрээ өндөгний шараа нэмээд нүүрэндээ түрхээд 20 минут байлгана. Таны арьс тэр дороо л толигор өнгөлөг болохыг та мэдрэх болно.
Зөгийн бал ба өндөгний шартай маск
Энэхүү маск нь өвлийн улиралд нэн тохиромжтой. Бэлтгэхдээ, нэг цайны халбага зөөлрүүлсэн маслыг өндөгний шартай хольж сайтар хутгана. Үүн дээрээ нэг цайны халбага зөгийн бал, нухаж зөөлрүүлсэн улаан алимыг нэмнэ. Бүгдийг нь сайтар хутгаад нүүр болон хүзүүндээ түрхэнэ. 20 минутын дараа чийглэж норгосон хөвөнгөөр зөөлөн арчиж авна. Үр дүнд нь таны үрчлээ багасч арьсны тань өнгө сэргэнэ.
Буудайн маск
Амуу буудайн маск бэлтгэхийн тулд, танд Брюссель байцаа мөн зарим өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд хэрэг болох болно. Тараг, муудсан тос, сүү, эсвэл гашилсан сүүг хэрэглэж болно. Брюссель байцаагаа угаагаад холигчид хийнэ, дээрээс нь сонгосон бүтээгдэхүүнээ хийгээд нийлүүлээд холино. Нүүрэндээ түрхээд 15-20 минутын дараа угаана. Таны арьс илүү уян хатан болж, үрчлээнүүд хэсэг хугацааны дараа арилна.
Интоор, зөгийн бал, лемонтой маск
Энэхүү маск нь арьс чангаруулах, нүхжилт багасгах үйлчилгээтэй. Үүнийг бэлтгэхдээ тал аяга буталсан интоор, нэг цайны халбага шингэн зөгийн бал мөн нэг цайны халбага лемоны шүүс хэрэглэнэ. 20 минут байлгаад, усаар угаана.
Исгэгчтэй маск
Үүнийг бэлтгэхдээ нэг цайны халбага нүүрний тосыг жижиг халбага исгэгчтэй холино. Үүн дээрээ нэг цайны халбага зөгийн бал болон оливын тосыг нэмж хийнэ. Зуурмагаа сайтар холиод халуун усанд бага зэрэг халаасны дараа, хөргөөд нүүрэндээ түрхэнэ. 10 минутын дараа угаахад үр дүн нь таны урмыг хугалахгүй шүү. Арьс тань улам залуужиж сэргэсэн байгааг та мэдрэх болно.
Эх сурвалж: gereg.mn

Санал болгох мэдээ

Өнөөдөр 75068 иргэнийг дархлаажуулалтад хамруулна

2021.04.29-нд ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. Улаанбаатар хотод 113 цэгт 298 багийн …