Төрийн үйлнээ “Гарын үсэг зурах”-ийг ажилд бүү тооц

Манай төрийн албанд хорин нас хүрээгүй хурган дарга байхад 70 шүргэж байгаа өвгөн буурай бас бий. Тэд бүгд нэг л үйлнээ Монгол Төрийн төлөө зүтгэж яваа. Ахмад улс төрчдийн үгийг, үйлдлийг бид шүүмжлэх эрхгүй мэт.

gar3-middle_174b27e3

Харин энэ удаад залуу мэдлэг нимгэн, цус шингэн “болц нь гүйцээгүй” удирдлагын тухай ярих гэсэн. Учир нь хэн нэгний цүнх савны “менежер” хийж байгаад гэнэт ямар нэгэн төрийн албандаа төрөл садан, эрх мэдлээр томилогддог. Өөрийн чадал хүчээр мэдлэг мэдээллээр очно гэж “хэзээ ч байхгүй” болсон үе.

Томилогдож гэмээ нь өдөрт гарын үсэг зурж, өрөөндөө хоол зөөлгөж, нарийн бичгээ оролдохыг төрийн жинхэнэ албан хаагч болсон мэтээр төсөөлдөг болж. Өөрөө хийсэн мэт бүх ажилтныхаа үйлийг сурталчилан таниулж, олон нийтийн цахим сүлжээгээр тараана. Хийсэн мэт харагдах энэ үйл нь гарын үсэг зурах хэмжээнд л үнэлэгдэхээр. Таталсан “нэр” бүхэн ажил болдоогүй.

Үр өгөөж багатай, иргэд нийтэд ашиггүй зүйлд цагаа, мөнгөө үрээд л өнгөрнө. Нэг ажил бүтээх гэж хоёроос дээш хүний гарын үсэг зуруулах ажилд л иргэд бухимдана. Учир нь эрхэм “гарын үсэгтэнгүүд” өрөөндөө байхгүй, төрийн эрх ямбаа эдлэн “алга” болсон байна. Нэг дарга өдөрт хэдэн удаа гарын үсэг зурдаг вэ? Тухайн салбарын иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудал юу байгааг судлан үзэх ч “сүйхээ” байхгүй. Иргэдийн үг үзэл бодол огтхон ч хамаагүй.

download (1)

Дараагийн суух суудал маань хэмээн ахуйлан бодож л суух байх. Харин “томилогдон” очсон газраа өөрийн найз нөхөд хамаатан саданг, мөрөөрөө ажлаа хийж байгаа “хүний хүүхдийг ад үзэн халж” орон тоо гаргаад “давхар томилчихно”. Ингээд шинэ даргын “унцыг” ах дүү, найз нөхөд л мэдрээд, өөрийг нь “дөвийлгөж” өгнө дөө. Энэ томилгоо нь ихэвчлэн хамгийн уртдаа дөрвөн жилийн настай байна.

Учир нь сонгуулиар байдал “орвонгоороо” өөрчлөгдөж орхино. Одоо төрийн албанд хурган дарга хийж байгаа нөхөд сонгуулийн дараа “унах, босохоо” үзэн хөлтэй, хэлтэй бүхнийг “долоох” шахам долигононо. Эцэст нь нам солин барин гүйж байгаад бас нэг даргын суудалд “чимээгүйхэн” заларна. Сүүлд нь аль намын хүн гэдгийг нь мэдэхгүй болтлоо олон батлахтай болж орхино. Үүнийгээ дараа нь “бодлогын чанартай” батлахууд хэмээн тайлна.

Угтаа даргын ажилтай байж гарын үсгээ “хайрлах” гэж тэр шүү дээ. Зүтгэж гарч ирсэн даргын суудалдаа дорвитойхон зүйл хийвэл “гуйж” биш “гуядаж” залрах сэнтий. Гарын үсэг зурахыг төрийн ажил үйлнээ тооцохоо болих хэрэгтэй мэт. Ядаж очсон газрынхаа үйлчилгээг сайжруулбал иргэдэд хэрэгтэй, хэлэх үгтэй байхсандаа.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …