Бид Эрээнийг “тэтгэх” биш өөрсдөө үйлдвэрлэгч байя

Бид Эрээний ерөнхий ивээн тэтгэгчээр олон жил ажиллаа. Нүдэн дээр Эрээн хот хөгжиж байна. Өмсөх хувцас, идэх жимс, эм тан гээд тэндээс авах юм мундахгүй олон. Эдийн засаг хямарлаа л гэх гэхдээ идэж, уухгүй, өмсөж, зүүхгүй явах боломжгүй нийгэм.

PIC_PRO_2015_10_1446192426_443844_X450

Тиймээс бид алийн болгон хүний “нохойг” хооллох билээ. “Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэдэг шиг өөрсдөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дотооддоо мэдлэг, чадвар, ур ухаанаараа мөнгөө үлдээе л дээ. Жишээ нь эрэгтэй хүний бэлтгэлийн өмдийг 15 мянган төгрөгөөр авч өмсч байхаар алгахан даавуугаар өнгө, загвар сайтай оёж эрчүүддээ өгье л дөө.

Эрээний барааны лоозонтой байхаар Монгол өмдөө өмсөөд алдаа оноогоо ярилцан амьдармаар байна. Угаас эрээний ижил үнэтэй барааг нэг улирал л өмсөх “хугацаатай” шахуу байдаг. Тиймээс өөрсдөө эрээний импортын “хулхи” хувцасыг үйлдвэрлэж эхлэвэл адаглаад л чанартай, Монгол сэтгэлгээтэй, Монгол нэртэй хувцасаа өмсөж болох нь. Үндэсний үйлдвэрлэгчид нэг их үнэ хэлэлгүй борлуулдаг баймаар байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гэхээр маш үнэтэй байдаг гэсэн гомдол тасардаггүй.

1914

Жижиг гэлтгүй зүйлийг хийж эдийн засгийн хямралтай үед өөрийн бизнесээ аварч үлдэхийг оёдолчиддоо уриалж байна. Хувцас хийхэд заавал үйлдвэр байх шаардлагагүй шүү дээ. Хувь хүн оёсон ч бай одоо энэ их хямралын үед хямд л бол авах гээд байгаа цаг үе. Монголд үйлвэрлэсэн гэхээр л “моод” муутай, хүн өмсөхийн аргагүй хийцтэй байх юм гэж иргэд гомдоллож байна.

Насан туршдаа өмсөхгүйгээс хойш хэсэг хугацаанд өмсөөд өнгөрөх таны сонголт Монголын нэг ч гэсэн оёдолчинг хоолтой хонуулж байгаа гэдгийг анхаараарай. Тиймээс бие биедээ урам хайрлаж амьдарцгаая.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …